Уншиж байна...
Эзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмжийг сайжруулан үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг уриаллааШинэ Төв цэвэрлэхийн бүтээн байгуулалтад оролцсон бүх хүнд талархал илэрхийлжээ“Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо“Нээлттэй парламент” цэс И-Монголиа системд шинээр нэвтэрлээХөвсгөл аймгийн Түнэл суманд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байнаДоктор Б.Нямбаяр National Geographic Society-ийн “Wayfinder Award” шагнал хүртлээДолдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвҮндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байнаКанад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулнаӨнөөдөр ихэнх нутгаар халнаМИАТ ТӨХК 11 дэх удаагийн IOSA шалгалтад амжилттай шалгууллааЭнхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байнаПрокурорын байгууллагаас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нөлөөллийн арга хэмжээг эхлүүлжээГовийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ“Unlock the mongolian economy” хуралдааны үеэр 545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ, санамж бичгүүдэд гарын үсэг зуржээ
О.Эрдэнэхишиг: Машинаараа ус цацсан, шахсан гэх шалтгаанаар маргалдаж, улмаар зодоон үүссэн

Цахим орчинд нэгэн жолооч Таван богд ХХК-ны түгээлтийн машины хаалгыг нээн доторх зорчигтой зодолдож байгаа бичлэг тархаад байгаа билээ.  Тодруулбал, Алтай хотхоны урд байрлах замын голд 19-65 ОРО улсын дугаартай “Приус-30” маркийн автомашины жолооч замын голд хүргэлтийн машины жолоочийг зодож, хувцсыг нь урсан юм.

Бид энэ талаар ЦЕГ-н ХМТ-өөс тодруулахад: Өнгөрөгч мягмар гаригт буюу зургаадугаар сарын 15-ны 18:00 цагийн орчимд Таван богд ХХК-ны борлуулалтын ажилтан Ц, жолооч Б нар нь ХУД-ийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт зам тээврийн хөдөлгөөнд оролцох үед 19-65 ОРО улсын дугаартай приус 30 машины эзэмшигч 31 настай эрэгтэй С нь машинаараа ус цацсан, шахсан гэх шалтгаанаар жолоочтой маргалдсан хэрэг гарсан байна.

Улмаар түгээгчийн сууж явсан хаалгыг хаахдаа гарыг нь хавчсаны улмаас иргэн С нь түгээгчийн биед халдсан асуудал болсон байна. Тус хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст материалжуулан холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна" гэлээ. 

Харин 19-65 ОРО улсын дугаартай “Приус-30” автомашины жолооч С нь “Ямар шалтгааны улмаас хүн зодсоноо хэлэхгүй. Бичлэг хийхээс өмнө юу болсныг хүмүүс мэдэхгүй байж ингэж болохгүй. Бичлэг хийсэн хүн болсон явдлыг эхнээс нь бичсэн бол бүх зүйл тодорхой харагдана. Өөр мэдээлэл өгөхгүй” гэсэн тайлбарыг нэгэн хэвлэлд өгчээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.