Уншиж байна...
Эзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмжийг сайжруулан үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг уриаллааШинэ Төв цэвэрлэхийн бүтээн байгуулалтад оролцсон бүх хүнд талархал илэрхийлжээ“Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо“Нээлттэй парламент” цэс И-Монголиа системд шинээр нэвтэрлээХөвсгөл аймгийн Түнэл суманд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байнаДоктор Б.Нямбаяр National Geographic Society-ийн “Wayfinder Award” шагнал хүртлээДолдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвҮндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байнаКанад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулнаӨнөөдөр ихэнх нутгаар халнаМИАТ ТӨХК 11 дэх удаагийн IOSA шалгалтад амжилттай шалгууллааЭнхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байнаПрокурорын байгууллагаас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нөлөөллийн арга хэмжээг эхлүүлжээГовийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ“Unlock the mongolian economy” хуралдааны үеэр 545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ, санамж бичгүүдэд гарын үсэг зуржээ
Хотын дарга Д.Сумъяабазар ковидтой тэмцэхгүй “шоудсаар” байх уу?

Хотын дарга Д.Сумъяабазар ковидтой тэмцэхгүй “шоудсаар” байх уу?

 

 Улаанбаатар хот Цар тахлын халдварын голомт болчихсон. Нийслэлийн иргэдийн эрүүл, аялгүй амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэхийн төлөө, тэр тусмаа гамшигт цар тахлын даван туулахын төлөө Хотын дарга Д.Сумъяабазар Засгийн газар, УОК, Эрүүл мэндийн салбарынхантайгаа сэтгэл, гар нийлэн ханцуй шамлан, өдөр шөнөгүй ажиллаж байх ёстойсон. Гэтэл хотын дарга бүх асуудлаа Засгийн газар, УОК, ЭМЯ-д даатгачихаад өөрөө гэмгүй царайлаад, 7 хоногтоо 1-2 удаа камерийн өмнө гарч, зам барилга гэх мэт зүйл ярьж явах юм.

 Хэдийгээр Засгийн газар, УОК, ЭМЯ-аас нийслэлийн иргэдийн 90 гаруй хувийг вакцины халдварын хоёрдугаар тунд хамруулсан хэдий ч Ерөнхийлөгчийн сонгуулийн уулзалт сурталчилгаа, Төрийн одон медалийн тараалт, Номын баярын арга хэмжээ зэрэг хүн олноор төвлөрүүлсэн үйл ажиллагаанаас болж халдвар олон нийтэд тарах нөхцөл боллоо. Үүнээс үүдээд нийслэл хотод халдвар авсан иргэдийн тоо өдөрөөс өдөрт нэмэгдэн, нас баралт буурахгүй байна. Мөн эмнэлгийн орны хүрэлцээгүйгээс болоод нийслэлийн иргэд гэрээр эмчлүүлэгдэж байгаа тохиолдол цөөнгүй.

Нөхцөл байдал ийм хүнд байхад Хотын дарга Д.Сумъяабазар гэдэг хүн санаа зовсон шинжгүй, хотод нь ковид гараагүй хотын дарга шиг ааш аяг гарган, аж ахуйн шинжтэй асуудлууд яриад сульдаа ганхан явна. Сүүлийн үед хэвлэлээр их л сайн ажиллаж байгаа мэтээр худлаа магтуулсан мэдээ мэдээлэл гаргуулж байхын оронд хотын дарга Д.Сумъяабазар Та ковидтой тэмцэж, бороо оронгуут үерлэж буй шугам сүлжээ, дэд бүтцийн ажил гэх мэт таны үүрэгт хийх ажил их байна.   Нийслэл хот маань цар тахлыг давж, иргэд аюул эрсдэлгүй ажил хөдөлмөрөө эрхэлж, аж ахуйгаа хөтөлж гэмээнэ хотдоо татвараа төлж, хотын ажил урагшлах учиртай.   

Тиймээс Хотын даргын нэн тэргүүний ажил бол иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах явдал. Тэгвэл Хотын даргын төрсөн дүү Асашёрюү Д.Дагвадорж Цар тахлын талаарх мэдээ мэдээллийг иргэдэд шууд хүргэхээр төлөвлөж, “АСА СТАНЦ”-аа ажиллуулж эхэлсэн. “Аса станц” нэн даруй Хотын даргыг шууд нэвтрүүлэгтээ урьж оролцуулан, нийслэлийн 1.5 сая иргэний эрүүл мэндийг яаж сахин хамгаалах, халдвараас хэрхэн урьдчилсан сэргийлэх, халдвартай иргэдэд ямар эмчилгээ хийж буй талаарх байр суурь, хийсэн ажил, хийх ажлын төлөвлөгөөг нь яриулах хэрэгтэй байна.

 

Т.Баясаа 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.