Уншиж байна...
Ерөнхий сайдын үгийн цөм - Мега төсөл“Ирээдүйн хотын иргэд” төслийн хүрээнд сурагчдыг төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцуулнаДотоод хэргийн их сургуулийг Сүхбаатарын одонгоор шагналааД.Цогтбаатар: Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг боловсруулах ажлын хэсэг шуурхай ажиллах шаардлагатайМорин хуур хөгжмийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд төрөөс бодлогын дэмжлэг үзүүлнэ"Эрдэнэс Тавантолгой"12 сая тонн нүүрс борлуулжээМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 032 дугаар ангид ажиллалааШинэ тойрог замын зөвлөх үйлчилгээний олон улсын нээлттэй тендерийг ирэх 7 хоногт зарланаДХИС-ийн захирал Пүрэвдоржийн Батбаатарт Бригадын генерал цол хүртээвИмарт Баянгол салбарт "Гал унтраах" тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулжээУИХ-ын чуулганд Ерөнхий сайд ирэх оны төсвийн талаар үг хэлнэБ.Тэгшбаяр: Энэ онд далд зогсоолыг барьж, ирэх хавар цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтыг хийнэАТГ: Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн гишүүдийн томилгоо, шийдвэр гаргалтад дүн шинжилгээ хийв"Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээУлаанбаатар метроны барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I шатны тендерийг зарлажээ
“Үндэсний хөрөнгө оруулалтын банк” дампуурах гээд хотын дарга Д.Сумъяабазар, АСА Д.Дагвадорж нар сандруу явна

“Үндэсний хөрөнгө оруулалтын банк” дампуурах гээд хотын дарга Д.Сумъяабазар, АСА Д.Дагвадорж нар сандруу явна

Дөрвөн жилийн өмнө Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг дэмжин, өөрийгөө “АСА станц” хэмээн нэрлэн лайв хийж явсан Асашёрюу Д.Дагвадорж ойрноос  гэнэтхэн л “АСА станц гэгчээ ажиллуулаад, ковидын асуудлыг хөндөөд, сошиал орчинд болон цэнхэр дэлгэцээр айл гэрийн хойморт тухлах болов.

Ардчилсан намын гишүүн Асашёрюу Д.Дагвадорж ийнхүү гэнэтхэн ард түмэн, Ардын намд “хайр зарлаад” эхэлсэний  цаад шалтгаан байгаа бололтой.

Улстөр, бизнесийнхэн нэгдэн нийлж, банк байгуулаад эцэст нь актив, хөрөнгө хөнгийг нь хувьдаа хувааж завшчихаад банкаа дампууруулж, төр иргэнийг хохироодог  жишиг, хар технологи нэгэнт Монголд бий болсон.

Ганцхан жишээ дурьдахад Капитал банкны үүсгэн байгуулагч, хамгийн том хувьцаа эзэмшигч УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа юм. Капитал банк дампуурсны улмаас 200-гаад иргэн  хадгаламжийн 260 тэрбум төгрөгөөр, татвар төлөгчдийн мөнгө болох  эрүүл мэнд, нийгмийн даатгал тэргүүтэй төрийн 39 байгууллагыг 562,6 тэрбум төгрөгөөр хохирсон. Хамгийн сонирхолтой иргэн, төрийн байгууллагад үлэмж их хэмжээний хохирол учруулсан Б.Ундармаад Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2,6 жилийн хорих ял оноосон бол  давж заалдах шатны шүүх ялыг хөнгөрүүлэн нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан, харин энэ шийдвэрийг прокурор эсэргүүцэн эсэргүүцэл бичсэний дагуу одоо Улсын дээд шүүх хэлэлцэж байна.

Ямартай ч учруулсан хохиролтой нь харьцуулахад маш хөнгөн ял зэм хүртдэг учраас банк дампуураалах жишээ манайд цөөнгүй гардаг. 

Тэгвэл үүнтэй адилхан нөхцөл байдал буюу дампуурлаа зарлаж болзошгүй нөхцөл Улсын заан Д.Долгорсүрэнгийн хүүхдүүд болох Д.Сумъяабазар, Д.Дагвадорж нарын үүсгэн байгуулсан ах дүүсийн банк болох “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-нд үүссэн байна. Тус  банкны 56,9 хувийн хувьцааг Д.Дагвадорж, 15,9 хувийн хувьцааг түүний төрсөн ах Д.Сумъяабазар, мөн 15,9 хувийн хувьцааг Д.Баярсайхан, 5,3 хувийн хувьцааг Д.Сумъяабазарын хадам эгч Ч.Маралмаа, 5,7 хувийн хувьцааг Японы хөрөнгө оруулалттай “Юби деворсепит” компани тус тус эзэмшдэг байна.

“АСА”аваргын төрсөн ах УИХ-ын гишүүн, Нийслэлийн МАН-ын хорооны дарга, УУХҮ-ийн сайд асан Д.Сумъяабазар нь УИХ, орон нутгийн сонгуульд нийслэлийн МАН-ыг удирдаж оролцсон. Энэ үедээ банкнаасаа найман тэрбум төгрөгийн зээл авсан нь анхаарал татаж буй юм.  

Д.Сумъяабазартай ижил 15.9 хувийн хувьцаа эзэмшдэг Б.Баярсайханы хувьд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг буюу Үндэсний хөгжлийн газрын дарга асан, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга гэх том албан тушаал хашдаг.  2000-аад оны дунд, сүүлч үед буюу Асашёрюү Д.Дагвадоржийн мандаж байх үед Япон компанид ажиллаж байсан нь одоо ч түүнтэй хамтарч буйн сэжим болдог гэгддэг.

Төрийн байгууллагын их хэмжээний мөнгийг хадгалж байсан “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-ны чанаргүй зээлдэгч нь тус банкны эзэд болох Д.Сумъяабазар, Д.Дагвадорж, Д.Баярсайхан нар аж.

Банкны актив нь түүнд хадгалуулсан иргэн, байгууллагын хадгаламжаас бүрддэг. Товчхондоо сул, эзэнгүй мөнгө гэж нэгээхэн ч үгүй гэсэн үг.

“Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-нд “Эрдэнэс таван толгой” компанийн 28 тэрбум,   “Таван толгой” ХК-ийн 10 тэрбум, Хадгаламжийн даатгалын корпорацийн 10 тэрбум, ЭМДЕГ-ийн 25 тэрбум  зэрэг төрийн нэр бүхий  олон байгууллагын 120 гаруй тэрбум төгрөг хадгалагдаж байсан  аж. Тэгвэл үүнээс банкны хуувьцаа эзэмшигчид болох  Асашёрюу Д.Дагвадорж 15 тэрбум, хотын дарга Д.Сумъяабазар 8 тэрбум төгрөг, Д.Баярсайхан 14 тэрбумын чанаргүй зээлийг банкнаасаа гаргуулан авсан гэх мэдээлэл бий.

Тэд ийнхүү банкнаасаа чанаргүй, эргэн төлж чадахгүй зээл гаргуулан авсантай холбогдуулан хашир туршлагатай Японы хувьцаа эзэмшигчид болох “Юби деворсепит” компани хувьцаанаасаа татгалзаж, 5,7 хувийн хувьцааны хөрөнгөө татан авсан байна. Үүнээс үүдэн төрийн их хэмжээний мөнгийг хадгалж байсан “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” дампуурлаа зарлахад ойрхон болжээ. Хотын дарга Д.Сумъяабазар нийслэлийн зарим байгууллагуудын төлбөр тооцооны гүйлгээг “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-аар дамжуулан хэрэгжүүлж байгаа хэдий ч нэгэнт дампуурах нь тодорхой болсон тус банкны тухайд нэмэр болж чадахгүйд хүрчээ. Аудитын ерөнхий газрын орлогч О.Тэнгис “Монголбанкны үнэлгээгээр хоёр банк эрсдэлтэй гэж гарсан. Хоёр банкинд буй мөнгийг зөв байршуулахгүй бол Капитал банкны түүх давтагдана” гэдгийг анхааруулсаар байгаа.  

Иймээс л “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-ны хамгийн том хувьцаа эзэмшигч болох Асшёрюу Д.Дагвадорж гэнэтхэн  “ард түмэнд хайр” зарлаж, банкаа дампууруулах хугацааг түр боловч хойш барьж, хугацаа хожих бодлогыг хэрэгжүүлж байгаа гэх хардлага төрж байна. Тиймгүйсэн бол мань эр гэнэтхэн МАН засаг барьж байгаа энэ цагт АН-ын гишүүн Аса Д.Дагвадорж МАН-д “хайр зарлан”, цар тахлын халдварыг бууруулах үйл хэрэгт хувь нэмрээ оруулна гэж юу байх вэ.

Үүнийг уншигч та, хэрэв “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-нд хадгаламжтай, эсвэл байгууллагын мөнгө тань байдаг бол тус банк дампуурлаа зарлахаас нь өмнө аль болох хурдан хугацаанд өөрийн хадгаламжаа татан авах шаардлагатай юм.

Тун удахгүй “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” дампуурсанаар зарлагдан, банкнаасаа зээл нэрээр мөнгө халааслаад авчихсан ах дүүс болох Хотын дарга Д.Сумъяабазар, Асашёрюу Д.Дагвадорж нар хууль хяналтын байгууллагын хаалга татаж, тус банкинд хадгаламж эзэмшиж байсан иргэд, төрийн байгууллагуудын хадгаламжийн  мөнгөөрөө хохирогч болоод үлдэх дүр зураг харагдаж байна. Гэвч мөнгө мөргүй алга болдоггүй гэдэг дээ.  Ийм тохолдол үүсвэл хувьцаа эзэмшигч, зээлдэгчдийг шалгаж, авсан зээлийг нь төлүүлж,  хадгаламж эзэмшигчдийг хохиролгүй болгох учиртай.

Б.ОДМАА 

 

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.