Уншиж байна...
Нийт нас баралтын хувийг эмнэлгээс гадуур, аврах боломжтой нас баралт эзэлж байнаШ.Баранчулуун: Туул гол руу цутгаж буй бохир ус цэвэрлэгдэж чадалгүй урссаар зарим үед Орхон Туулын бэлчирт хүрч байнаӨнөөдөр олон улсын тэг хог хаягдлын өдөр тохиож байнаДайны улмаас түлшний үнэ өсөж буйтай холбогдуулан Австралийн хоёр муж нийтийн тээврийг үнэгүй болголооӨнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар хур тунадас орж, явган шуурга шуурнаМонгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлжээГ.Занданшатар: Би явж болно, Монгол төр зогсох ёсгүйЦУОШГ: Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа эхэллээГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээУс бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнөА.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоноӨнөөдөр зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарнаН.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүйОй хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
С.Амарсайхан: Халдвар өссөөр байвал хөл хорио тогтоохоос өөр аргагүй

"Ковид-19 цар тахалтай тэмцэх хууль"-д хяналт тавих Түр хорооны гишүүд УОК-ын Шуурхай штабт ажиллаа.

Энэ үеэр УОК-ын Шуурхай штабын дарга Ц.Ганзориг: Манай улсад 12-17 насны 290 мянган хүүхэд бий. Тэднийг вакцинжуулах шаардлагатай. Ингэснээр нийт хүүхдүүдийнхээ 66 хувийг вакцинжуулна. Одоогийн байдлаар 16-17 насны 3246 хүүхэд дархлаажуулалтад хамрагджээ.

Тавдугаар сараас хойш улсын хилийг үе шаттай нээсэн. Буянт-Ухаа, Алтанбулаг, Замын-Үүдийн боомтоор зорчигч нэвтрүүлэх Засгийн газрын тогтоол гарсан. Нислэгээ нэмэгдүүлэх авиа компаниуд байна. Одоо нийслэлд 31 зочид буудалд иргэдийг тусгаарласан. Онгоцны  буудалд буусан иргэдээс асуумж авч, бүрэн тунгаа хийлгээд 14 хоносон, өвчлөөд эдгэсэн бол шууд гэрт нь хариулж байна. Бусад тохиолдолд долоо хоног тусгаарлана. Гадаад орчны эрсдэл өндөр байгаа тул нислэгийг нэмэх боломжгүй байна. Өнгөрсөн сард 3000 орчим иргэнийг татан авсан. Энэ сард 16 нислэгээр 4000 орчим иргэнийг авчирлаа. Тэдний 85 хувийг монгол иргэд эзэлж байна.                

ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр: Үйлдвэрлэгч Файзер вакциныг 12-оос дээш насны хүүхдүүдэд тарих зөвлөмж өгсөн. Манай улсад 16-17 насны хүүхдүүдэд тарьж эхэлсэн ч хамрагдалт бага байна. Хүүхдүүдээ вакцинжуулахгүйгээр бид халдварт өвчнөөс салахгүй.

Бид сорьцуудаа өнгөрсөн сарын 26-нд Япон руу илгээсэн. Гэвч тэнд үйл ажиллагаа удаашралтай байна. Шинжилгээний хариу хараахан ирээгүй байна. Иймд манайд мутацлагдсан хувилбар тарсан гэж үзэж болохгүй. Эсвэл нэмэлтээр өөр гений өөрчлөлт бүхий хувилбар тархсан байхыг үгүйсгэхгүй. Вакцины нөөц санаа зовоох хэмжээнд биш байна.      

Шадар сайд С.Амарсайхан: Вакцины дархлаа тогтоох, эрсдлийн судалгаа хийгдэж байгаа. Дотоодын судалгаан дээр үндэслэж гаргана. Халдвар тархалтын эрчимтэй өсч байгаа үед авах гол арга хэмжээ нь вакцин. Анх улсын хэмжээнд ковидийн халдвартай хүмүүсийг хүлээж авах 1000 ор бэлдсэн байсан бол сүүлийн тоогоор 13500 өвчтөнийг хүлээн авч эмчилж байна. Ор нэмэгдүүлж хүлээж авч болох ч өвчтөнийг эмчилж байгаа эмнэлгийн ажилтнуудын орон тоо дутагдаж байгаа. 

Дотооддоо дархлааг дэмжих биобэлдмэлийн үйлдвэрлэлийн газрыг ажиллуулж байна. НЭМТ-ийн био бэлдмэлийн төвийн үйл ажиллагааг сэргээж,  халдварын эсрэг тунгийн үйлдвэрлэлийг долдугаар сарын дундаас гаргаж эхэлнэ. Халдварын тархалт хурдтай өсөх тусам хүч, нөөц бололцоо шавхагдана. Тийм учраас вакциныг эрчимжүүлэх шаардлагатай хэмээв.

Засгийн газар хатуу хөл хорио барихгүй байх бодлого баримталсан ч эмнэлэг ачааллаа дийлэхгүй байна. Бид өдөр хоногоор шийдэх гэж оролдож байгаа ч халдвар буурахгүй байна. Иймд хөл хорио тавихаас өөр аргагүй нөхцөлд орно. 16 мянган эмч улаан шугамд ажиллаж байна. Нийслэл 1.5 сая хүн амтай. Халдвар өссөөр байвал хөл хорио тогтоохоос өөр аргагүй. Амралтуудыг нээсэн ч гэр бүлээрээ биш хамт олноороо найз нөхдөөрөө үйлчлүүлж дэглэмээ барихгүй байна. Иргэд, ААН-үүд өөрсдөө дүрмээ мөрдөхгүй байна.   

Эмнэлгийн үйлчилгээний тухайд:

Эм, тарианы үнийн өсөлтийг хянахын тулд холбогдох байгууллагууд ажиллаж байна. Гэрээр эм тариа хүргэх ажлыг давхар зохион байгуулж байна.

Өнөөдөр эрчимт эмчилгээний 145 орыг Хотын захиргааны шинэ байранд дэлгэж байна. Халдварын тоо нэмэгдэж Шуурхай штабынхан зохицуулалт хийгээд боломжгүй болж байгаа тул Улаанбаатарын баруун, зүүн бүсэд яаралтай тусламжийн төвийг байгуулах ажлыг түргэвчилж байгаа.

16 нэр төрлийн үйлдвэр, үйлчилгээний байгууллагуудад вакциндаа хамрагдсан иргэдэд үйлчлэх цахим бүртгэлийн систем суулгаж, журмыг баталж өгсөн. Үргэлжилсэн хөл хорионы дараа хот хоорондын үйлчилгээ болон ААН-үүдийн үйл ажиллагааг шат дараатай нээж, энэ системийг нэвтрүүлнэ гэсэн боловч хэрэглэж буй иргэн, байгууллага маш цөөхөн. Тиймээс шаардлага хяналтуудаа чангатгана. Засгийн газар хатуу хөл хорио тогтоохгүй гэж шийдсэн ч халдвар тархаад эмнэлэг ачааллаа дийлэхгүй болчихсон. 

Хэрэв халдварын тоо буурахгүй, иргэдийн оролцоо сайжрахгүй бол хөл хорио тавихаас өөр аргагүй нөхцөл байдалд орно. Ингэж байж бид халдвар хамгааллын дэглэмийг сахихаас гадна эмнэлгийн ачааллаа бууруулахгүй бол болохгүй.

Улсын хэмжээнд 16,000 эмч, энэлгийн эмажилтан халдварын улаан шугамд ажиллаж байна. Улаанбаатар 1.6 сая орчим иргэнтэй. Эдгээр иргэний 10%  нь өвдлөө гэхэд эдгээр эмнэлгийн эмч, ажилтнууд хүрэлцэхгүй. Энэ нөхцөл рүү орохгүйн тулд ор нэмсэн. Мөн эмнэлгийн ажилчдын цалин урамшууллыг нэмэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх гэж байна" хэмээн ярилаа.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.