Уншиж байна...
Эзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмжийг сайжруулан үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг уриаллааШинэ Төв цэвэрлэхийн бүтээн байгуулалтад оролцсон бүх хүнд талархал илэрхийлжээ“Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо“Нээлттэй парламент” цэс И-Монголиа системд шинээр нэвтэрлээХөвсгөл аймгийн Түнэл суманд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байнаДоктор Б.Нямбаяр National Geographic Society-ийн “Wayfinder Award” шагнал хүртлээДолдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвҮндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байнаКанад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулнаӨнөөдөр ихэнх нутгаар халнаМИАТ ТӨХК 11 дэх удаагийн IOSA шалгалтад амжилттай шалгууллааЭнхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байнаПрокурорын байгууллагаас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нөлөөллийн арга хэмжээг эхлүүлжээГовийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ“Unlock the mongolian economy” хуралдааны үеэр 545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ, санамж бичгүүдэд гарын үсэг зуржээ
Сэрэмжлүүлэг: Ухрах хөдөлгөөн хийхдээ нэг настай хүүхдийг автомашинаар мөргөсөн осол гарчээ

 

Өчигдөр буюу зургаадугаар сарын 21-ний өдрийн 18:00 цагийн орчим Чингэлтэй дүүрэг, Хайлаастын гудамжны замд суудлын автомашины жолооч явган зорчигч долоон настай хүүхдийг мөргөж гэмтээсэн осол гарчээ. Явган зорчигчийг автомашинаар мөргөж гэмтээх осол нэмэгдэж буйтай холбоотойгоор ТЦА-наас жолооч нарыг анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлэв.

Зургаадугаар сарын 21-ний өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 309 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 211 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 5 хүн, орон нутагт 1 хүн гэмтсэн байна. Хүүхэд өртсөн осол гэмтэл 2 бүртгэжээ.Тухайлбал:

Нийслэлд:

  • 2021.06.21-ний өдрийн 14:00 цагийн орчим Баянзүрх дүүрэг Доржийн гудамжны замд суудлын автомашины жолооч явган зорчигч 2 хүнийг мөргөж гэмтээсэн.
  • 2021.06.21-ний өдрийн 06:00 цагийн орчим Сүхбаатар дүүрэг Нарны замд суудлын автомашины жолооч явган зорчигч 2 хүнийг мөргөж гэмтээсэн.

Орон нутагт:

  • 2021.06.21-ний өдрийн 23:00 цагийн орчим Булган аймаг: “Хутаг-Өндөр сумын нутагт  бага оврын ачааны автомашины жолооч хөдөлгөөн эхлэхдээ 1 настай хүүхдийг мөргөж гэмтээсэн.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

  • Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-5

Орон нутагт:

  • Хөдөлгөөн эхлэхдээ-1

СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ЗҮЙЛ ХЭРЭГЛЭСЭН ҮЕДЭЭ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОЖ ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦСОН 47 ЗӨРЧЛИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ

Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 31, орон нутагт 16, улсын хэмжээнд нийт 47 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо явган зорчигч, унадаг дугуйтай хүн, хүүхдэд зам тавьж өгөн хөдөлгөөн эхлэхдээ тээврийн хэрэгслийн эргэн тойрноо сайтар шалгаж хөдөлгөөнөө эхлэн бусдад хүндэтгэлтэй хандан хөдөлгөөнд соёлтой боловсон оролцож, Орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй, хамгаалах бүсийг тогтмол зүүж хэрэглэхийг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.