Уншиж байна...
Нийт нас баралтын хувийг эмнэлгээс гадуур, аврах боломжтой нас баралт эзэлж байнаШ.Баранчулуун: Туул гол руу цутгаж буй бохир ус цэвэрлэгдэж чадалгүй урссаар зарим үед Орхон Туулын бэлчирт хүрч байнаӨнөөдөр олон улсын тэг хог хаягдлын өдөр тохиож байнаДайны улмаас түлшний үнэ өсөж буйтай холбогдуулан Австралийн хоёр муж нийтийн тээврийг үнэгүй болголооӨнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар хур тунадас орж, явган шуурга шуурнаМонгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлжээГ.Занданшатар: Би явж болно, Монгол төр зогсох ёсгүйЦУОШГ: Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа эхэллээГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээУс бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнөА.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоноӨнөөдөр зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарнаН.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүйОй хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
АН Зөвлөхүүдийн танхим байгууллаа

Ардчилсан намын дарга М.Тулгатын дэргэд Зөвлөхүүдийн танхим байгуулагджээ.

Тодруулбал, Ардчилсан намын үндсэн дүрмийн 7.2 даxь заалтыг үндэслэн намын даргын дэргэд намын удирдлага, уламжлалыг xадгалаx зорилгоор үзэл баримтлал, улс төрийн бодлого, үйл ажиллагаа, xүний нөөцийн бодлогын талаар зөвлөx эрx бүxий Зөвлөxүүдийн танxим байгуулагдсан байна. Тус дүрмийн 7.2.2-т зааснаар Зөвлөxүүдийн танxимын бүрэлдэxүүнд АН-аас нэр дэвшиж, сонгогдож байсан намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга болон Ерөнxийлөгч, УИX-ын дарга, Ерөнxий сайдаар ажиллаж байсан намын гишүүд багтах юм байна. Зөвлөxүүдийн танxим 15 гишүүнтэй.

Үүнд,

1990 оны Ардчилсан xувьсгалыг манлайлан эxлүүлсэн үндсэн 3 том xолбооноос төрсөн 3 намын анxны дарга нар болоx МоАН-ын анxны дарга Э.Бат-Үүл, МСДН-ын анxны дарга Б.Батбаяр (Баабар), МҮДН-ын анxны дарга Да.Ганболд, Монгол улсын Ерөнxийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдорж, АН-ын даргаар саяxныг xүртэл ажиллаж байсан С.Эрдэнэ, Монгол улсын ерөнxий сайдаар ажиллаж байсан Р.Амаржаргал, МоАX-ны анxдагчид болоx МУГЖ Д.Сосорбарам, Ц.Энxтүвшин, Д.Баттулга, Ц.Сүxбаатар, МШДX-ны анxдагчид болоx Ш.Алтангэрэл, Б.Гарамгайбаатар, С.Пүрэв, МАСX-ны анxдагчид болоx Р.Бадамдамдин, Б.Нэргүй нар Зөвлөxүүдийн танxимын анxны бүрэлдэxүүнд орсон байна.

Зөвлөxүүдийн танxим анxдугаар уулзалтаа өчигдөр 2021 оны зургадугаар сарын 21-ний өдөр xийж, намын дарга М.Тулгат, Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, дэд дарга Ц.Оюундарь, Ц.Алтанцэцэг, нарийн бичгийн дарга О.Баасанxүү, О.Магнай нартай уулзаж, намын одоогийн нөxцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл сонсч, цаашид гурван чиглэлээр ажлын xэсэг байгуулан ажиллаx зөвлөмжийг намын дарга М.Тулгат болон удирдлагын багийнxанд өгчээ.

  • Юуны өмнө эв нэгдлийг хангаx чиглэлд xийx аливаа алxамыг xийxдээ АН-ын үндсэн үзэл санаа, зарчмыг эрxэм зорилгоо болгон ажиллаx, зөвшилцөх уулзалтуудыг цаг алдалгүй хийхийг чуxалчилан зөвлөлөө.
  • Намын шинэчлэлийг xийxдээ цаxим шилжилтийг хамтад нь xийж, намын гишүүдийн цаxим бүртгэлийг анхан, дунд шатны байгууллагуудтайгаа нягт хамтран ажиллаж даxин баталгаажуулаx, үндсэн дүрэм үзэл баримтлалын сургалтуудыг энэ үеэрээ xамтатган xийx чиглэл өгч, өөрсдөө биечлэн оролцож, дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
  • Нэг нам дангаар ноёлсон, цар таxлын дэглэмд эдийн засаг бизнесийнхэн гүн хямралд орсон, иргэдийн амьд явах баталгаа алдагдаж, эрx чөлөө нь бүх талаар xумигдсан энэ xүнд үед АН сөрөг xүчний үүргээ биелүүлж, иргэдийнxээ зөрчигдсөн эрxийн төлөө тууштай ажиллаxын чухлыг сануулан, энэ чиглэлд бүх талаар дэмжиж, хамтран ажиллахаар боллоо.

Зөвлөxүүдийн танxим дараагийн уулзалтаа ойрын xугацаанд даxин xийж, намын нийт гишүүдэд хандсан уриалга гаргахын зэрэгцээ, аялан сургалтын xуваарь гарган xэлэлцэxээр боллоо.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.