Уншиж байна...
Эзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмжийг сайжруулан үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг уриаллааШинэ Төв цэвэрлэхийн бүтээн байгуулалтад оролцсон бүх хүнд талархал илэрхийлжээ“Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо“Нээлттэй парламент” цэс И-Монголиа системд шинээр нэвтэрлээХөвсгөл аймгийн Түнэл суманд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байнаДоктор Б.Нямбаяр National Geographic Society-ийн “Wayfinder Award” шагнал хүртлээДолдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвҮндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байнаКанад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулнаӨнөөдөр ихэнх нутгаар халнаМИАТ ТӨХК 11 дэх удаагийн IOSA шалгалтад амжилттай шалгууллааЭнхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байнаПрокурорын байгууллагаас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нөлөөллийн арга хэмжээг эхлүүлжээГовийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ“Unlock the mongolian economy” хуралдааны үеэр 545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ, санамж бичгүүдэд гарын үсэг зуржээ
"Аса станц" хийцгүйрч яваа хотын даргыг хэзээ урих вэ?

Сүүлийн нэг сар гаруйн хугацаанд нийслэл хотод бүртгэгдэж байгаа коронавирусний халдварын тархалт эрс нэмэгдэж өдөрт бүртгэгдэх халдварын тоо 2.000-аас буухаа больсон.

Улмаар сумо бөхийн 68 дахь аварга Асашёорюү Д.Дагвадорж ЭМЯ-тай хамтран  "Аса станц"-ыг ажиллуулан иргэдэд коронавирусний цар тахалтай холбоотой сүүлийн үеийн мэдээ мэдээллийг хүргэж эхэлсэн билээ. Тэрээр " Аса станц "-ынхаа хөтлөгчөөр ажиллаж албаны хүмүүсийг иргэдтэй шууд холбож шаардлагатай мэдээллийг цаг алдалгүй хүргэх зорилготой хэмээгээд ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр тэргүүтэй хүмүүсийг урьж оролцуулаад байгаа юм.

Тэгвэл аса аварга нийслэлийн нөхцөл байдлыг гарын хуруу шигээ мэдэх ёстой хотын дарга ахыгаа яагаад урихгүй байна вэ?  

Өнөөдөр Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь ажиллаж амьдарч байгаа нийслэл хот хэдийнээ цар тахалыг томоохон голомт болчихсон. Хэдийгээр Засгийн газар, УОК, ЭМЯ хамтран ажиллаж нийслэлийн иргэдийнхээ  90 гаруй хувийг вакцинжуулалтанд хамруулсан ч Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа, хавтгайрсан шагналын хур зэрэг ар араасаа нэг дор олон хүн цуглуулсан үйл ажиллагаануудаас болж иргэдийн дунд халдвар ихээр тархаж байгаа талаар Эрүүл мэнд, онцгой байдлын мэргэжлийн байгууллагын Тандалтын багаас гаргасан байдаг.

Түүнчлэн халдвар эрчимтэй нэмэгдэж байгаагийн улмаас зарим иргэд гэрээр эмчлүүлж эхэлсэн.  Цаг үе ийм хэцүү байхад эрхэм хотын дарга ковидгүй хотод байгаа юм шиг хаа нэг цахим хуралд оролцож эсвэл зам барилга гэх мэт ажил яриад л явж байх юм.

Үнэхээр л иргэддээ үнэн бодит мэдээллийг хүргэхийг зорьж байгаа бол эхрэм аварга та хүндэт хотын даргыг өөрийн өмнө суулгаад иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө чухам ямар ажил хийж байгаа, хийхээр төлөвлөсөн  зэргийг тодруулж өгнө үү.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.