Уншиж байна...
Эзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмжийг сайжруулан үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг уриаллааШинэ Төв цэвэрлэхийн бүтээн байгуулалтад оролцсон бүх хүнд талархал илэрхийлжээ“Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо“Нээлттэй парламент” цэс И-Монголиа системд шинээр нэвтэрлээХөвсгөл аймгийн Түнэл суманд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байнаДоктор Б.Нямбаяр National Geographic Society-ийн “Wayfinder Award” шагнал хүртлээДолдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвҮндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байнаКанад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулнаӨнөөдөр ихэнх нутгаар халнаМИАТ ТӨХК 11 дэх удаагийн IOSA шалгалтад амжилттай шалгууллааЭнхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байнаПрокурорын байгууллагаас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нөлөөллийн арга хэмжээг эхлүүлжээГовийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ“Unlock the mongolian economy” хуралдааны үеэр 545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ, санамж бичгүүдэд гарын үсэг зуржээ
Сэрэмжлүүлэг: Автомашин онхолдсоны улмаас 11 сартай хүүхэд энджээ

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр нийт 325 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 187 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 5, орон нутагт 5 хүн гэмтсэн байна. Хүүхэд өртсөн осол гэмтэл 2 бүртгэгдэж, Орон нутагт 2 хүний амь хохирсон байна.Тухайлбал:

 

Нийслэлд

-2021.06.22-ны өдрийн 18:00 цагийн орчим Сүхбаатар дүүрэг  Өвөр салхитын замд суудлын автомашины жолооч явган зорчигч 7 настай эрэгтэйг мөргөж гэмтээсэн.

 

-2021.06.22-ны өдрийн 17:00 цагийн орчим Сүхбаатар дүүрэг Хандгайтын замд ачааны автомашины жолооч бага оврын жийп автомашинтай мөргөлдөж зорчигч гэмтсэн.

 

Орон нутагт

2021.06.22-ны өдрийн 08:00 цагийн орчим Говь-Алтай аймаг Шарга сумын нутагт суудлын автомашин онхолдож 11 сартай хүүхдийн амь хохирсон.

2021.06.22-ны өдрийн 07:00 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сумын нутагт суудлын автомашин онхолдож  зорчигч гэмтсэн.

2021.06.22-ны  өдрийн 00:00 цагийн орчим Төв аймаг  Жаргалант суманд мотоциклын жолооч явган зорчигч 11 настай эрэгтэйг мөргөж гэмтээсэн.

2021.06.22-ны  өдрийн 23:00 цагийн орчим Төв аймаг “Баянхангай сумын нутагт суудлын автомашин онхолдож зорчигч гэмтсэн.

2021.06.22-ны өдрийн 20:00 цагийн орчим Хэнтий аймаг "Дархан сумын нутагт мотоцикл онхолдож жолооч амь хохирсон.

2021.06.22-ны өдрийн 05:00 цагийн орчим  Налайх дүүргийн нутагт суудлын автомашины жолооч явган зорчигч 2 хүн мөргөж гэмтээсэн.

 

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

 

Нийслэлд:

  • Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-3
  • Сууж явсан зорчигч гэмтсэн-2

Орон нутагт:

  • Онхолдох хэлбэрээр-4
  • Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-2 тус тус бүртгэгдсэн байна

 

Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 60 зөрчил илрүүлсний нийслэлд 43, орон нутагт 17 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

 

Жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо, орон нутгийн замд тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй, хамгаалах бүсийг жолооч зорчигч та бүхэн тогтмол зүүж хэрэглэх,  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, гарцаар гарахдаа гараас нь хөтлөн зам хөндлөн гарч байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

 

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.