Уншиж байна...
Нийт нас баралтын хувийг эмнэлгээс гадуур, аврах боломжтой нас баралт эзэлж байнаШ.Баранчулуун: Туул гол руу цутгаж буй бохир ус цэвэрлэгдэж чадалгүй урссаар зарим үед Орхон Туулын бэлчирт хүрч байнаӨнөөдөр олон улсын тэг хог хаягдлын өдөр тохиож байнаДайны улмаас түлшний үнэ өсөж буйтай холбогдуулан Австралийн хоёр муж нийтийн тээврийг үнэгүй болголооӨнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар хур тунадас орж, явган шуурга шуурнаМонгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлжээГ.Занданшатар: Би явж болно, Монгол төр зогсох ёсгүйЦУОШГ: Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа эхэллээГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээУс бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнөА.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоноӨнөөдөр зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарнаН.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүйОй хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Танилц: ИНЕГ-аас баталж гаргасан тогтмол нислэгийн хуваарийн ялгаа

Зарим тохиолдолд иргэд  ИНЕГ-аас баталж гаргасан тогтмол нислэгийн хуваарийн ялгааг мэдэхгүй учраас бухимдах тохиолдол гардаг. Тиймээс та бүхэнд нислэгийн хуваарийн ялгааг танилцуулахыг зорьлоо.

Тусгай үүргийн нислэгийн тухайд:
 
Олон улсад тархсан Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан МУ-ын Засгийн газар агаарын хил хаах шийдвэр гаргаж бусад улс орноос нислэг хүлээн авахгүй байх хугацаанд УОК нь гадаад улсаас монгол иргэдээ татан авчирах тусгай үүргийн нислэгийн хуваарийг батлан гаргаж байсан.
 
Ингэхдээ цар тахлын дотоод халдварлалт, гадаад улс орноос тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдээ тусгаарлах зочид буудал, байрны нөөц боломждоо тулгуурлан тусгай үүргийн нисэлгийн хуваарийг батлан гаргаж, хэрэгжүүлж ирсэн. Авиакомпаниуд нь улс, эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, УОК-аас гаргасан хуваарийн дагуу олон улсад тусгай үүргийн нислэг үйлдэхдээ нэг талдаа зорчигчгүй, эдийн засгийн хохиролтой байсан ч монгол иргэдээ татан авчирах ажлыг амжилттай биелүүлж ажилласан билээ.
 
Тусгай үүргийн нислэгийн зорчигчид нь тухайн улс оронд МУ-аа төлөөлөн суугаа Элчин сайдын яаманд хандан суудлаа захиалж байсан юм.
 
Тогтмол нислэгийн тухайд:
 
Иргэний нисэхийн ерөнхий газар нь 2021 оны тавдугаар сарын 17-ны өдөр 2021 оны 6-дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх олон улсын тогтмол нислэгийн хуваарийг баталж олон нийтэд мэдээллэсэн. Үүний дагуу тогтмол буюу хуваарьт нислэгүүдийг авиакомпаниуд үйлдээд явж байгаа.
 
Мөн ирэх долоодугаар сарын тогтмол нислэгийн хуваарийг өчигдөр буюу 2021 оны 6-р сарын 21-ний өдөр баталж олон нийтэд хүргэлээ.
 
Олон улсын тогмол нислэгийн хуваарийг Засгийн газар хооронд байгуулсан Агаарын харилцааны хэлэлцээрийн дагуу, цаг үеийн нөхцөл байдал, зорчигч урсгалтай уялдуулан гаргаж байгаа бөгөөд зорчигчид нь энгийн үед олон улсад зорчихдоо хэрхэн билет захиалга хийдэг байсан, яг тэр хуучин зарчимаараа захиалгаа хийнэ гэсэн үг юм.
 
Тодруулбал, иргэд билет борлуулагч агентуудад хандаж хаанаас хаа хүрэх нислэгийн тийзээ захиална.
 
Тиймээс гадаад улс орноос аль нэг улсаар дамжин Монголд ирэх гэж байгаа зорчигчид транзит хийх улсынхаа Элчин сайдын яамдад хандах биш, түр оршин суугаа улс орныхоо онгоцны билетийн касс борлуулагч агентуудад хандаж тийзээ захиалаарай.
 
Монголоос гадаад улс орон руу зорчих иргэд мөн адил билетийн кассуудад хандаж тийзээ захиална. Гэхдээ зорчин очих улсынхаа гадаад иргэдэд тавигдах, цар тахалтай холбоотой шаардлага, дүрэм журмыг иргэд өөрсдөө судалж зорчих хэрэгтэйг зөвлөх байна.
 
Түүнчлэн ИНЕГ нь нислэг үйлдэдгүй, МИАТ компаниас тусдаа байгууллага бөгөөд МИАТ, ХҮННҮ ЭЙР, АЭРОМОНГОЛИА компаниуд нь "АГААРЫН ЗОРЧИГЧ ТЭЭВЭР"-ийн үйлчилгээ эрхлэгч авиакомпаниуд юм.
ИНЕГ нь дээрх авиа компаниудад нислэгийн аюулгүй ажиллагааг хангуулах мэргэжлийн хяналт, зохицуулалтыг хийж гэрчилгээ /зөвшөөрөл/ олгодог, төрийн бодлого хэрэгжүүлэгч агентлаг юм.
 
эх сурвалж: Tuulkaa Tuul
 
 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.