Уншиж байна...
Өнөр хорооллын гудамжны авто замыг өнөөдөр шөнө 23:00 цагаас хаанаБНФУ өргөн бүрэлдэхүүнтэйгээр, өндөр ач холбогдол өгч СОР17 бага хуралд оролцохоо илэрхийллээЦөлжилтийг эдийн засгийн боломж болгох соргог ухаан Монголд хэрэгтэй байнаCOP17: Дэд хороодын ажлын уялдааг сайжруулж, эрчимжүүлэх үүрэг өглөө“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээИхэнх нутгаар хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллааХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Ухаарахуй, Урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэнгээр зочиллоо“Цахим шүүх 2.0” системийн хөгжүүлэлтийн явцтай танилцжээЗам, тээврийн яам, НҮБ‑ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа”-г хийж байнаХан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам баринаЗам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Олон Улсын Тээврийн Форумын сайд нарын зөвлөлийн хуралд оролцож байнаБОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: Төрийн үйлчилгээ иргэддээ илүү нээлттэй, ойр байх ёстой“NO BRAND” дэлгүүр Монголд нэвтрэх мастер франчайзын гэрээнд гарын үсэг зурлааУлсын нэгдүгээр төв эмнэлэг олон улсын стандарт ISO/IEC 27001:2022 нэвтрүүллээБизнес эрхлэх болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, хүнд суртлаас чөлөөлж ажиллахаа Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ
Түмний итгэлээр наймаалцдаг ах дүүс

Цахим орчинд ах дүү аварга Д.Сумъяабазар болон Д.Дагвадорж нарыг иргэдийн итгэлээр наадаж байна хэмээн ихээр шүүмжлэх болсон. Тэднийг өөрсдийн хийж чадах зүйлээ хийхгүй ашгийн төлөө л ажиллаж байна гэсэн сэтггэгдлүүд ч цөөнгүй байгаа юм. 

Тэдний төлөөл болгон дараах постыг та бүхэнд хүргэж байна. 

"Түмний итгэлээр наймаалцдаг ах дүүс"

Түмний итгэлийг татна гэдэг сүүлийн жилүүдэд улс төрчдийн ахуйн хүрээний наймааны гол хэрэгсэл болжээ. Ялангуяа үүнийг бөхийнхөн маш гаргууд ашиглаж байна. Тэдний төлөөлөл нь Долгорсүрэнгийн гэх овогтой ах дүү аваргууд. Цагтаа арлын орныг шуугиулж, аархаж явсан алдраараа Асашёюрү Дагвадорж өнөөдөр түмний зовлонгийн эх урхаг болсон ковид-19 вирусыг дарлах вакцинжуулалт хэмээх гоёчлолтой, хэрэг дээрээ үндэстний эсрэг геноцидийн бодлогыг хэрхэн дэмжин, бие сэтгэл зүтгэж байгааг та бид харж байна. 400 гаруй ардын амийг аваад одсон, өч төчнөөн мянган удмын генитикийн удамшилд сөрөг нөлөөгөө үзүүлж байгаа коронагийн вакцины хөшигний цаадад улс төр дэх хэний, ямар бүлэглэлийн авилгын наймаа цэцэглэж байна вэ? гэдгийг АТГ анхааралдаа авахад илүүдэхгүй үйл явц өрнөсөөр байгаа билээ. Харин үүнийг халхавчлах хамгаалагчаар Д.Дагвардорж ажиллаж байна. Угтаа ард түмний хайрыг татаж, итгэлээр нь сүлдээ хамгаалуулсан Д.Дагвадорж бүх нийтийг хоморголон хордуулж буй ковидын вакцинжуулалтын булхайг дэвсэн шавсан дэвжээ шигээ шударгаар ил гаргаж мэдээлэх учиртай байв.
 
Гэвч яс, цусанд нь бат журам, шударга үнэний тухай мэдээлэл удамшаагүй ийм төрлийн этгээдүүд харин ч эсрэгээрээ нийгэмд ёс зүйн баг зүүж, түмний итгэлээр наймаалцдгийг батлах аястай баримтууд өнгөрөгч хугацаанд хэвлэл мэдээллийн хуудаснаа цухасхан дурьдагдаад өнгөрсөн. Нийслэлийн Засаг даргын суудлыг УИХ-ын гишүүний суудлаас чухалчлан тухалсан Д.Сумъяабазар, дүү Д.Дагвадорж нар нь банк санхүүгийн эрх зүйн чадамжгүй тогтолцоогоор дамжуулан татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн хүүлдэг вэ? Энэ тухай баримтууд хэвлэлийн хуудаснаа үргэлжилсэнгүй, сураг нь алдарлаа. Мэдээллийг нь Монгол банкнаас тодруулж, холбогдох мэргэжилтнээс лавласан боловч хариу өгсөнгүй. 1990-иэд оноос хойшхи энэ төрлийн луйврын ард эрх мэдэлтэн, албан тушаалтнууд л байж ирсэн. Эгэл жирийн иргэн банк дампууруулсан түүх үгүй. Анод, ХОТОШ, Зоос, Хадгаламж, Капитал гээд хадгаламж эзэмшигчдийн мөнгийг улайлгаж болдог туршлага, хариуцлага үүрэлгүй ялаас мултардаг намчингуудын жагсаалтад ах дүүсийн эзэмшлийн “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-ны хэрэг бичигдэж байсан нь саяхных. Баримт хөдлөшгүй бол Д.Сумъяабазар, Д.Дагвардорж нар төрийн 120 тэрбум төгрөгөөр ходоодоо тэтгэсэн байж болзошгүй. Хачирхалтай нь тэдний танил тал, эрх мэдлийн сүүдэрт энэ хэрэг хаагдаж байгаа юу? гэдгийг эрэн сурвалжлах сэтгүүл зүйн үүрэг ч хүчин мөхөсдсөн шинжтэй.
 
Тэд банк санхүүгийн системд тийм ч цэвэр намтартай бус. Нэгэн баримт, хуучнаар ОССК буюу одоогийн ТОСК-иас олгогдож байсан төрийн албан хаагчийн 8 хувийн хүүтэй ипотекийн зээлтэй иргэдийн зээлийн эргэн төлөлтийг “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-нд хэсэгтээ байршуулж байсан юм. Улмаар санхүүгийн горимын доголдлоос нь шалтгаалан Төрийн банкинд татан авсныг орон сууцны зээлтэй иргэн бүхэн мэдэж байгаа биз. Монгол бөхийн жудгаар түмний итгэлийг олж, сүлдээ хамгаалуулсан ах дүү аваргууд өнөөдөр ч үндэстний зовлогоор зоолох агшинг алдахгүй ээ гээд сууж байна. Хятад вакцинжуулалтыг хамгаалахын учир юу билээ? Тэд вакцины авилгад өртсөн улс төрийн бүлэглэлийн төлөөлөл байж болох уу???
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.