Уншиж байна...
Эзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмжийг сайжруулан үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг уриаллааШинэ Төв цэвэрлэхийн бүтээн байгуулалтад оролцсон бүх хүнд талархал илэрхийлжээ“Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо“Нээлттэй парламент” цэс И-Монголиа системд шинээр нэвтэрлээХөвсгөл аймгийн Түнэл суманд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байнаДоктор Б.Нямбаяр National Geographic Society-ийн “Wayfinder Award” шагнал хүртлээДолдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвҮндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байнаКанад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулнаӨнөөдөр ихэнх нутгаар халнаМИАТ ТӨХК 11 дэх удаагийн IOSA шалгалтад амжилттай шалгууллааЭнхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байнаПрокурорын байгууллагаас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нөлөөллийн арга хэмжээг эхлүүлжээГовийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ“Unlock the mongolian economy” хуралдааны үеэр 545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ, санамж бичгүүдэд гарын үсэг зуржээ
Гарцаар гарч байсан гурван хүнийг мөргөж гэмтээжээ

Зургаадугаар сарын 23-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 280 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 191 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд долоо, орон нутагт таван хүн гэмтжээ. Хүүхэд өртсөн осол гэмтэл хоёр бүртгэгдэж, орон нутагт хоёр хүний амь хохирсон байна.

Тухайлбал:

Нийслэлд

  • 00:00 цагийн орчим Баянзүрх дүүрэг  Дандар баатарын гудамжны замд суудлын автомашины жолооч явган зорчигч 3 хүн мөргөж гэмтээсэн.
  • 18:00 цагийн орчим Баянгол дүүрэг Ард Аюушийн өргөн чөлөөний замд автобус ачааны автомашинтай мөргөлдөж зорчигч 9 настай хүүхэд гэмтсэн.
  • 17:00 цагийн орчим Сүхбаатар дүүрэг Денверийн гудамжны замд 2 суудлын автомашин мөргөлдөж зорчигч 15 настай хүүхэд гэмтсэн.
  • 14:00 цагийн орчим Сонгино хайрхан дүүрэг Ар гүнтийн замд бага оврын ачааны автомашин замын хажуугийн далан мөргөж зорчигч 2 хүн гэмтсэн.

Орон нутагт

01:00 цагийн орчим Баян-Өлгий аймаг “Өлгий сумын нутагт  суудлын автомашины жолооч явган зорчигч мөргөж гэмтээсэн.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

  • Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-6
  • Сууж явсан зорчигч гэмтсэн-2

Орон нутагт:

  • Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-1 тус тус бүртгэгдсэн байна

Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 57 зөрчил илрүүлсний нийслэлд 41, орон нутагт 16 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Жолооч та бүхэн явган хүний гарцаар гарч байгаа явган зорчигчид зам тавьж өгөн хөдөлгөөнд соёлтой боловсон оролцож, тээврийн хэрэгсэлд зорчигч нарын хамгаалах бүсийг зүүлгэн хөдөлгөөнөө эхлүүлэхийг, бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулган хамгаалах бүсийг зүүлгэн харгалзах хүнтэй хөдөлгөөнд оролцуулж байх, явган зорчигч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо гарц гарамтай хэсгээр зам хөндлөн гарч, ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийг анзаарч хөдөлгөөнд оролцож байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Эх сурвалж: ТЦА

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.