Уншиж байна...
Өнөр хорооллын гудамжны авто замыг өнөөдөр шөнө 23:00 цагаас хаанаБНФУ өргөн бүрэлдэхүүнтэйгээр, өндөр ач холбогдол өгч СОР17 бага хуралд оролцохоо илэрхийллээЦөлжилтийг эдийн засгийн боломж болгох соргог ухаан Монголд хэрэгтэй байнаCOP17: Дэд хороодын ажлын уялдааг сайжруулж, эрчимжүүлэх үүрэг өглөө“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээИхэнх нутгаар хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллааХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Ухаарахуй, Урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэнгээр зочиллоо“Цахим шүүх 2.0” системийн хөгжүүлэлтийн явцтай танилцжээЗам, тээврийн яам, НҮБ‑ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа”-г хийж байнаХан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам баринаЗам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Олон Улсын Тээврийн Форумын сайд нарын зөвлөлийн хуралд оролцож байнаБОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: Төрийн үйлчилгээ иргэддээ илүү нээлттэй, ойр байх ёстой“NO BRAND” дэлгүүр Монголд нэвтрэх мастер франчайзын гэрээнд гарын үсэг зурлааУлсын нэгдүгээр төв эмнэлэг олон улсын стандарт ISO/IEC 27001:2022 нэвтрүүллээБизнес эрхлэх болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, хүнд суртлаас чөлөөлж ажиллахаа Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ
Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангараг өргөж байна

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүх Үндсэн хуулийн дээр гараа тавьж, тангараг өргөлөө.

Мөн УИХ-ын чуулганы хуралдаан нээснийг мэдэгдсэний дараа хуучин Ерөнхийлөгч Х.Баттулга түүнд Ерөнхийлөгчийн тамгыг албан ёсоор гардуулж өгсөн юм. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэддээ хандан үг хэллээ.

Тэрээр "Манай улсын эрхэм хүндэт ард иргэд ээ, Миний Монголын эгэ нэгт ахан дүүс ээ, Монгол Улсын Их хурал, Засгийн газын эрхэм гишүүд ээ,   эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө!

Миний бие бүтэн заяат туурга тусгаар Монгол Улсынхаа төрийн тэргүүний төрийн сэнтийг түшиж, Үндсэн хуулиар олгогдсон эрх үүргийг шударгаар сахин биелүүлэхээ андгайлан Монгол төрийн тамгыг ёс төртэйгөөр гардан авлаа.Эгэл жирийн жолоочийн гэр бүлд төрж өссөн надад буурал дээдсээс өвлөгдөн ирсэн аугаа түүхт Монгол төрийг тэргүүлэх их хувь заяа оноож, өндөр итгэл найдвар хүлээлгэсэн эрхэм хүндэт ард иргэд, сонгогч түмэндээ гүн талархал илэрхийлэн мэхийн ёсолъё. Намайг төрүүлж, өсгөж хүмүүжүүлсэн бурхны орноос харж байгаа аав ээждээ, өвөг дээдэстээ мэхийн ёсолъё. 
Миний бие энэ их итгэл найдварыг, ард түмний язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлж,   улс орны тусгаар тогтнол аюулгүй байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдлээ сахин хамгаалахын төлөө хичээн зүтгээрэй гэсэн манай ард түмний асар их захиас даалгавар үүрэг хариуцлага хэмээн би хүлээж авч байна.
Энэ удаагийн сонгуульд надтай хамт нэр дэвшин өрсөлдсөн С.Эрдэнэ, Д.Энхбат нартаа цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Төрийн тэргүүнээр ажилласан Х.Баттулга танд гүн хүндэтгэл илэрхийлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.

Эрхэм хүндэт ар иргэд ээ, монголчууд бид эрх чөлөөний дуудлага, хүний эрхийн мэдрэмж, шударга ёсны хүсэмжлэл, тэгш эрхийн зарчмаа хэзээ ч алдаж байгаагүй ард түмэн. Энэхүү эрх чөлөө, шударга ёс, үнэт зүйлийнхээ төлөө манай ард түмэн ямагт үеийн үед тэмцэж ирсэн түүхтэй. Чухамхүү шударга ёс тогтсон тэр л нийгэмд ирээдүйдээ итгэлтэй сэтгэл хангалтай аз жаргалтай амьдрахы учиртай. Ийм л нийгэм байгуулахыг Монголын ард түмэн хүсэж мөрөөдөж, шахаж шаардаж байна. 

Нийгэмд шударга ёс тогтооход хараат бус шүүхийн тогтолцоо прокурорын байгууллагатай байх явдал юм. Иргэд шударга шүүхээр шүүлгэх, шүүхчид нь мэргэжлийн ур чадвар, ёс зүйтэй байх , шүүх прокурорын байгууллага нь зөвхөн хууль дээдэлдэг, хуульд захирагдан ажилладаг, хараат бус хууль шүүхийн тогтолцоог бий болгохын тулд нэн чухал шаардлагатай байна.

Иймд миний бие нийгэмд шударга ёс тогтоохын төлөө хүн засагладаггүй, хууль засагладаг, ардчилсан шударга төрийг жинхэнэ утгаар нь байгуулахын төлөө хичээн зүтгэх болно" гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.