Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Л.Наранбаатар: Х.Баттулгад баяртай гэж хэлэх болоогүй, сайн байна уу Жэнко!

Уул уурхайн инженер эдийн засагч Л.Наранбаатар өмнө нь Монголчуудыг хуурч 10 тэрбум ам.долларын нүүрс олборлож улсад бодит орлого олох боломжийг Х.Баттулга үгүй хийсэн хэмээн мэдэгдэж баримт үзүүлж байсан билээ.

Тэрээр өөрийн эрх ашгийн төлөө бүхэл бүтэн улс орныг хуурч чадсан чадварлагч залилагч хэмээн Монгол Улсын тавь дахь Ерөнхийлөгч  Х.Баттулгыг хариуцлага хүлээх ёстой хэмээн мэдэгдсээр байсан юм. 

Тэгвэл өчигдрөөр үүрэгт ажил нь дуусч, өнөөдөр шинэ Ерөнхийлөгчид тамгаа гардуулж өгсөн Ерөнхийлөгч асан Х.Баттулгад хандан баяртай гэж хэлэх болоогүй, сайн байна уу Жэнко! хэмээгээд дараах постыг оруулжээ. 

Түүний постыг ямар нэгэн засваргүйгээр хүргэж байна.

"Тэр хэзээ ч миний ерөнхийлөгч байгаагүй. Магадгүй тэр сайн аав, сайн жудоч, сайн зураач байх. Хэн нэгний шүтээн нь ч байх. Сайхан макет хийдэг, сайхан хөшөө барьдаг, сайхан инээдэг, харизматай, тэмцэлтэй улстөрч.

Өнөөдөр тэр төрийн өндөр сэнтийгээс бууж байна. Буцаж буй хүнийг муу үгээр үддэггүй Монголчуудын жудаг бий. Би түүнд өнөөдөр чадах чинээгээрээ “сайн үг” хэлэх болно.
Тэр Монголын нүүрсний зах зээлийг Оросуудад, төмөр замыг найздаа төрийн нууцад оруулж бэлэглэсэн “өглөгч” ачтан. Шагналын бурхан тэнгэр. Тусгаар улсаа төлөөлж НҮБ-ын хуралд суугаагүй анхны ерөнхийлөгч. Цаазын ялыг сэргээж, Монголоо ШХАБ-т бэлэглэхийг тачаадаж, Ерөнхийлөгчийн засаглалтай болгохоор чармайсан ерөнхийлөгч. Оффшороос мөнгө оруулж ирж, иргэддээ өгнө гэж чихэр долоолгож “чадсан” ерөнхийлөгч. Тэр чадсан. Ерөнхий сайдуудыг, улстөрийн өрсөлдөгчдөө шоронд хийж, хэлмэгдүүлж чадсан. Төмөр замыг тарамдаж, улсаа чадсан. Ард иргэдээ талцуулж, хагалж чадсан. Монголоо олон улсад хамгийн жижиг харагдуулж чадсан. Чаддаг ажлаа сайн хийсэн.
Би түүний нэг зүйлд үнэн голоосоо баярласан. Коронагийн эхэн үед урд хөршид хонь бэлэглэж, хөршийн харилцаагаа гагнахад үнэхээр баярласан. Монгол хонийг дэлхийд сурталчилсан. Тэр овсгоотой, надаас (Эрдэнэс Тавантолгойгоос) 30,000 хонь аваад бэлэглэсэн.
Тэр хэзээ ч миний ерөнхийлөгч байгаагүй. Гэхдээ түүнд баяртай гэж хэлэх болоогүй, сайн байна уу Жэнко!" гэжээ. 
 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.