Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Том толгойтой хотын даргын тоомжиргүй шийдвэрүүд иргэдийг эрсдэлд оруулсаар л байна

НОК гэж цар тахлыг бууруулах үйл хэрэг дэх оролцоо нь мэдэгдэхгүйн зэрэгцээгээр УОК-аас гаргасан шийдвэрийг албатай мэт зөрчдөг, үйл ажиллагаа нь ойлгомжгүй газар байх юм. Уг нь Засгийн газар, УОК шийдвэр гаргаж, түүнийг нь аймаг нийслэлийн онцгой комисс хэрэгжүүлж, дунд доод шатны төрийн байгууллагыг удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллах үүрэгтэй. Харамсалтай нь, хотын дарга энэ үүргээ ухамсарласангүй. Үнэндээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан нарыг Нийслэлийн онцгой комиссийн үйл ажиллагаатай танилцахаар ирэхэд нь хүлээж авалгүй, хүндрэл учруулж байсан өнөөх хандлага нь огтхон ч өөрчлөгдсөнгүй. Үүнийгээ өөрчлөх оролдлого ч хийсэнгүй. Гагцхүү Засгийн газар, УОК-ийн эсрэг өрж зогссоор өнөөг хүрлээ. Үүний уршгаар дээд шатны шийдвэр хэрэгжилт дээрээ гацаж, хотын даргын өрөөний үүднээс хальж амжилгүй эргэж буцсаар иргэдийн уур бухимдлыг төрүүлэх нь энгийн үзэгдэл болов.

Сүүлийн ганцхан жишээг дурьдахад, ресторан, кафе, хоолны газруудын үйл ажиллагааны шийдэл. Коронавирусийн халдвараар өвчлөгчдийн тоо өдөр бүр нэмэгдэж, нас баралт өссөөр байна. Хэдийгээр эрдэмтдийн зөвлөсний дагуу хатуу хөл хорио тогтоож, тархалтын хүрээг хумих боломжтой ч зуны дэлгэр цагт аль болох гэр бүлээрээ агаар салхинд гарах боломжийг нь олгож, аж ахуйн нэгж байгууллагыг эдийн засгийн хувьд дэмжих чиглэлээр үйл ажиллагааг нь бүрэн зогсоох гэхээсээ илүүтэйгээр хүмүүсийн бөөгнөрөл үүсгэж, халдвар тарараас сэргийлэхийн тулд тодорхой хязгаарлалт хийх байр суурийг Засгийн газар, УОК баримталж байгаа.

Энэ хүрээнд хоолны газруудыг заалаар бус хүргэлтээр ажиллах боломжоор хангасан. Битүү орчин бол вирус үржиж, тархах хамгийн таатай газар гэдгийг Эрүүл мэндийн байгууллагаас үргэлж анхааруулдаг. Тэр дундаа хоолны газруудад. Хэдийгээр зай хоорондын зарчим мөрдөгдөж байгаа ч үйлчлүүлэгчид амны хаалтаа авч идэж, уудаг. Нэг үйлчлүүлэгч 15 минутаас удаан хугацаанд суухгүй байх зөвлөмж байдаг ч мөрдөгддөггүй. Монголын ресторан, зоогийн газрын холбооны төлөөллүүд ч нийтийн хоол, үйлчилгээний газрууд хамгийн эрсдэлтэй бүс гэдгийг хүлээн зөвшөөрч байна билээ. Тийн атал хотын дарга Д.Сумъяабазар олон нийтийн сүлжээн дэх уур амьсгалд үндэслэн эрсдлийг үл тоон, дээд шатны байгууллагын шийдвэрийг ч харгалзалгүй дур мэдэн шийдвэр гаргаж, том толгойлов.

Сүүлийн өдрүүдэд нийслэл дэх өдөрт бүртгэгдэх халдварын тоо бага зэрэг буурч байсан бол нэмэгдэх эрсдэлтэй гэдгийг эрдэмтэд, эрүүл мэндийн байгууллагын ажилчид хэлж байгаа юм. Тэгвэл үүний хариуцлагыг хэн хүлээх вэ, хотын дарга аа. Лав хотын дарга хар толгойгоороо хүлээж, ёс зүйтэй хариуцлага хүлээж чадахгүй. Хэрэв тиймсэн бол товчооны цаана хүн амиа алдахад, Нийслэлийн өргөө амаржих газар хариуцлагагүй аяглахад Д.Сумъяабазар уучлал гуйгаад хотын даргын албан тушаалаа тушаачих байсан. Гэвч тэр тэгээгүй. Цаашид ч түүнээс тийм зүрх зориг гаргахгүй болов уу.

Ер нь Засгийн газар, УОК цар тахалтай холбоотой шийдвэр гаргах гэж тархиа гашилгаж, урд, хойдохыг бодож байхаар хотын дарга Д.Сумъяабазрт энэ асуудлаа бүрэн даалгаад орхивол зохилтой бус уу. Нэгэнт төрийн шийдвэр хэмээн хүндэтгэн үзэж, хэрэгжүүлтийг нь хангадаггүйгээс хойш хэн хэндээ ажил удаад яанам. Харин нийслэл дэх цар тахлын нөхцөл байдлаа хотын дарга өөрөө хариуцаг. Сошиал орчин харж байгаад хаана уу, нээнэ үү өөрөө мэднэ биз. Үнэндээ ч нийслэлтэй холбоотой бүхий л асуудал хотын даргын эрхлэх асуудал. Гагцхүү өнгөрсөн хугацаанд цар тахлыг умартаж, зам барилга гэж гүйж явсан тэр өнөөдөр ухаан орсон нь энэ буй за.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.