Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Коронавирусний түргэвчилсэн тест халдварын эхэн үед хуурамч "СӨРӨГ" хариу гаргах эрсдэлтэй

Дэлхий нийтийг айдаст автуулаад байгаа коронавирусний халдвар манай улсад эрчимтэй тархаж байгаа билээ. 

Үүнтэй зэрэгцэн эмнэлэгүүд ПСР шинжилгээг төлбөртэй авч эхэлсэн бөгөөд ачаалаа дийлэхгүй зарим нь цаг дууссан гэсэн хариултыг өгч байгаа юм. Улмаар иргэд түргэвчилсэн тестийг ихээр авч энэ төрлийн бизнес хөгжиж байгаа гэхэд хилсдэхгүй. Тэгвэл тус арга бас тийм ч найдвартай биш гэдэг нь ар араасаа буруу хариу гаргаж байна гэх хүмүүсийн пост, сэтгэгдлүүдээс харагдаж эхэллээ. 

 

Зөвхөн энэ ч бус коронавирусний халдвар авсан иргэд болон хамааралтай зөвлөгөө авах хэд хэдэн группт яагаад өөр өөр гараад байгааг гайхсан иргэдийн сэтгэгдлүүд олон байгаа юм. 

Тэгвэл ЭМЯ-аас түргэвчилсэн тестийн талаар ийн тайлбарлажээ. 

Тодруулбал, Түргэвчилсэн буюу антиген тодорхойлох шинжилгээ нь хамар залгиурын арчдаснаас вирусийн гадаргуугын уургийг илрүүлэх шинжилгээ юм. Халдварын эрт үеийн илрүүлэгт тохиромжгүй бөгөөд харьцангуй мэдрэг чанар багатай арга юм. Хариу нь 1-2 цагийн дотор гарна.

Мөн "Энэхүү шинжилгээг КОВИД-19 вирусийн шинж тэмдэг илэрсэн хүн өгвөл илүү зохимжтой бөгөөд xариу гарах хугацаа богино байдаг давуу талтай. Шинжилгээний аргын мэдрэг чанараас шалтгаалж халдварын эрт үе буюу вирус цөөн байх үед хуурамч сөрөг хариу гарах боломжтой" хэмээн бичжээ.

Тиймээс иргэд та бүхэн түргэвчилсэн тестэд итгэхээс илүүтэйгээр халдвар хамгааллын дэглэмээ сахин шаардлагатай тохиолдолд ПСР шинжилгээ авч байгаа эмнэлэгүүдэд цаг авч шинжилгээгээ өгөхийг зөвлөж байна. 

эх сурвалж: intermed.mn

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.