Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Д.Амартүвшин: Бидний бизнес, санхүү, хүсэл мөрөөдөл бүгд гацсан тул бид гашуудал зарлаж байна

Өнөөдөр Сүхбаатарын талбайд бизнес эрхлэгчид “Тэвчээр тасарлаа” уриатай хөдөлгөөнийг эхлүүлж байгаагаа танилцуулан УОК болон Засгийн газраас гаргаж байгаа шийдвэрүүдийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн юм.

Улмаар Д.Амартүвшин "Бидний бизнес, санхүү, хүсэл мөрөөдөл бүгд гацсан тул бид гашуудал зарлаж байна. Бид үүнээс илүү тэвчихгүй нь. Дарга нар наадам хийдэг, дарга нар жагсаж болдог харин иргэд хоригддог юм байна. Биднийг нэг жил зургаан сар хааж, хорьсон. Бид ажлаа эхэлмээр байна. 

Өнөөдрийн хөдөлгөөнд оролцсон бизнес эрхлэгч "Бизнес эрхлэгчид байр, машин, өөрт байгаа зүйлсээ зараад жил зургаан сарыг даван тууллаа. Өнөөдрөөс цааш бид тэвчихгүй нь ээ. Одоо зарах зүйл үлдсэнгүй. Бид төрөөс халамж, мөнгө хүсээгүй. Бид ажлаа эхлүүлмээр байна.  PC-ийг яагаад хаагаад байгааг ойлгохгүй байна. 1024 бөх барилдуулах, PC-нд хоёр компьютерийн зайтай хүн суулгах ялгаатай шүү дээ. Ресторанд ч гэсэн архи, дарсаар үйлчилдэг. Бар ямар ч ялгаагүй. Гагцхүү ажиллах цаг нь л өөр. Шаардлагын хариу өгөхгүй бол дараа долоо хоногийн Даваа гаригт энэ талбай дээрээ шоронд ороод, торгуулаад ч хамаагүй жагсаал хийнэ. Бид нар хоолныхоо төлөө тэмцэхгүй бол өөр хэн тэмцэх юм бэ? Дараа долоо хоногт шаардлага биелүүлэхгүй бол бид энхийн бус яг жагсаал цуглаанаар тэмцэнэ. Ямар ч ойлгомжгүй хөл хориог чинь бид удаан тэвчлээ" хэмээн бизнес эрхлэгчдийг төлөөлөн үзэл бодлоо илэрхийлсэн юм.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.