Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Үнэт цаасны ТХТ-ийн захирал асан Ж.Байгальмаа гэмт хэрэг зохион байгуулж, хамтран оролцсон гэх үндэслэлээр шалгадаж байна

Сангийн яамны харьяа, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Байгальмааг гэмт хэрэг зохион байгуулж, хамтран оролцсон гэх Эрүүгийн хуулийн 3.1, 3.3-т заасан хэрэгт холбогдон шалгагдаж байгаа талаар заррм хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж эхэлжээ.

Тодруулбал, тэрбээр “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа тус газрын төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн П.Г, худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б.Г, ерөнхий нягтлан бодогч А.С нартай бүлэглэн байгууллагын 2018 оны төлөвлөгөөнд тусгагдсан албан ажлын хэрэгцээнд ашиглагдах 13 ширхэг компьютерыг худалдан авах үйл ажиллагааг хууль бусаар зохион байгуулж, гэмт хэрэг үйлдэхийг санаачлан, удирдан төлөвлөж, хамтран гүйцэтгэсэн гэж хэрэгт холбогдож, прокурор тэдэнд яллах дүгнэлт үйлдсэн аж. 

Яллах дүгнэлтэд дурдсанаар тэд “Саммит компьютер технологи” ХХК-иас дээрх 13 ширхэг компьютерыг худалдан авах ёстой байжээ. Гэтэл шалгаруулсан байхад үнийн саналыг хугацаа хоцруулж ирүүлсэн, шалгаруулалтад оролцоогүй, шалгаруулалтын шаардлага хангаагүй, тус хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн П.Гийн эзэмшлийн компани болох “Титан софтвейр” ХХК-ийг хууль бусаар шалгаруулсан баримт бүрдүүлсэн бөгөөд улмаар 2018 оны арвадугаар сарын 26-ны өдөр 25.350.000 төгрөгийн санхүүжилтийг “Титан софтвейр” ХХК-д олгуулж бусдад давуу байдал бий болгосон байна. 

Тэгвэл прокурор яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн уг хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх хурал болж, хэргийг дахин шалгуулахаар прокурорт буцаагаад байна. Прокурорын хувьд дахин шалгах зүйл байхгүй, нотлогдсон хэрэг гэж эсэргүүцэл бичсэн боловч шүүх түүнийг нь хүлээж аваагүй аж.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.