Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Голд живж байсан 8 иргэнийг авран хамгаалжээ

Нийслэлийн Засаг даргын  шийдвэрээр  иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Туул, Хэрлэн, Тэрэлж  голд 2021 оны 06 сарын 10-ны өдрөөс хөдөлгөөнт завьт эргүүл үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Энэ хугацаанд алба хаагчид завьт эргүүлээр үүрэг гүйцэтгэж байхдаа голд живж байсан 8 иргэний амь насыг аварч, голоос 8 автомашиныг татаж гаргалаа.

Мөн Аврах ангийн бүрэлдэхүүн усны ослын 2 дуудлагаар шуурхай ажиллан,  2 иргэний амь насыг авран хамгаалж, 1 буцалтгүй нэрвэгдэгчийг гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.  

Түүнчлэн завьт эргүүлээр Аврах анги, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн  Гал түймэр унтраах, аврах ангиудын давхардсан тоогоор 270 гаруй алба хаагч, 50 автомашин, 22 завь, дүүргийн цагдаагийн хэлтсээс 17 алба хаагч, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газраас  5 алба хаагч голын усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, зөвлөмж яриаг 13878 иргэнд хүргэж, 3023 автомашиныг голын эргээс холдуулж аюулгүй байдлыг ханган ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.