Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
ХЭҮК-оос хурдан морины уралдааныг цуцлах санал Засгийн газарт хүргүүллээ

Хүний эрхийн үндэсний комиссоос Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг цуцлах санал гаргаж Засгийн газарт хүргүүллээ.

Тус саналд “Хүүхдүүдийн дунд коронавируст халдварын тархалт, өвчлөл өндөр, эрүүл мэндийн салбарын нөөц, чадавх хүрэлцээгүй байгаа энэ үед хурдан морины уралдааныг зохион байгуулах нь оновчтой шийдвэр гэж үзэхгүй байна. Түүнчлэн 2021 оны зургаадугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Хайрхан сумын нутагт өөрийн морийг хөлсөлж байсан 11 настай хүүхэд мориноос унаж 50-100 метр газар моринд чирэгдсэний улмаас гэмтэл авч, биеийн байдал нь хүнд байна.

Мөн зургаадугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын 2 дугаар баг “Их цагаан хөтөл” гэх газар 12 настай хүүхэд моринд чирэгдсэний улмаас гэмтэл авч анхан шатны тусламж авч чадалгүй нас барсан зэрэг тохиолдол гарч аймаг, сумдаас хурдан морины уралдаанд оролцуулахаар унаач хүүхдүүдийг авчирч, эрсдэлтэй орчинд байлгаж, бөөгнөрөл үүсгэх, улмаар халдвар авах, өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлэх нь хүүхдийн язгуур эрх, дээд ашиг сонирхолд үл нийцэж байна” гэжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.