Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Хоёр автомашин мөргөлдөж, явган зорчигчыг мөргөж гэмтээжээ

2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 366 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй  221 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 8, орон нутагт 2 хүн гэмтсэн байна. Хүүхэд гэмтсэн осол 2 бүртгэгдсэн байна.Тухайлбал:

Нийслэлд

2021.06.29-ний өдрийн 08:00 цагийн орчим Баянзүрх дүүрэг офицерын тойргийн замд 2 суудлын автомашин мөргөлдөж, явган зорчигчыг мөргөж гэмтээсэн.

2021.06.29-ний өдрийн 22:00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны замд суудлын автомашины жолооч явган зорчигч мөргөж гэмтээсэн.

2021.06.29-ний өдрийн 10:00 цагийн орчим Сүхбаатар дүүргийн нутаг Дарь-эхийн замд суудлын автомашины жолооч явган зорчигч мөргөж гэмтээсэн.

2021.06.29-ний өдрийн 18:00 цагийн орчим Сүхбаатар дүүрэг Хандгайтын замд суудлын автомашины жолооч явган зорчигч 2 хүүхэд мөргөж гэмтээсэн.

 

Орон нутагт

2021.06.29-ний өдрийн 17:00 цагийн орчим Дорноговь аймаг Замын–Үүд сумын нутагт 2 том оврын ачааны автомашин мөргөлдөж 2 жолооч гэмтсэн.

 

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

  • Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-4
  • Зорчигч гэмтсэн-2
  • Жолооч гэмтсэн-2

Орон нутагт:

  • Мөргөлдөх хэлбэрээр-2

 

Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 96 зөрчил илрүүлсний нийслэлд 58, орон нутагт 38 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

 

Жолооч, зорчигч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо бие биедээ хүндэтгэлтэй хандан хөдөлгөөнд соёлтой оролцох, жолооч зорчигч та бүхэн хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах бүсийг тогтмол зүүж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.