Уншиж байна...
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газартай хамтран ажиллах санал солилцлооAI, өгөгдөл, дрон, кибер аюулгүй байдлын мэргэжил эрэлттэй байнаОйрын хоногуудад нутгийн баруун хагаст өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч, нутгийн зүүн хагаст хүйтэн хэвээр байнаЯпоны эзэн хаан, хатан хаан долдугаар сарын эхээр Монголд айлчилнаХоёрдугаар сарын 1-нээс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр өдөрт дөрвөн удаа зорчиноХүндэтгэх шалтгаанаар нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчсон орон нутгийн тээврийн хэрэгсэл 5000 төгрөгийн хураамж төлөхгүйВашингтон хотод газардах гэж байсан зорчигч тээврийн онгоц нисдэг тэрэгтэй мөргөлдөн осолджээНийтийн эзэмшлийн зам талбайг зөвшөөрөлгүй ашиглаж байгаа зөрчлийг арилгуулж байнаОйрын хоногуудад нутгийн баруун хагаст өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч, нутгийн зүүн хагаст хүйтэн хэвээр байнаОлон улсын өсвөрийн энтрепренерүүдийн уралдаан зарлагдлааОлон улсын шуудан илгээмжээр дамжуулан мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлжээОйрын хоногуудад нутгийн баруун хагаст өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларнаНидерландад бүлэг хулгайч нар 2500 жилийн настай алтан дуулга болон бусад эртний эдлэлийг тоножээФОТО: Хүүхдийн гэгээлэг ертөнцФОТО: Хүүхдийн гэгээлэг ертөнц
Х.Нямбаатар: Торгуулийнхаа 50 хувийг төл, үлдсэнийг нь өршөөнө

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Өршөөлийн хууль баталсантай холбогдуулан мэдээлэл хийлээ.

Тэрээр "УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэлэлцэн баталлаа. Энэ хууль долдугаар сарын 6-ны өдрөөс эхлэн үйлчилж эхлэхээр болсон.

Мөн НҮБ-ын уриалгын хүрээнд энэхүү хууль батлагдсан бөгөөд өршөөл үзүүлэх тухай хууль таван бүлэг, 16 зүйлтэй. ФАТФ буюу олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага, Европын холбооны өмнө Монгол Улсын хүлээсэн үүргийн дагуу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, татвар төлөхөөс зайлсхийх, хулгайлах, дээрэмдэх, залилах, хөрөнгө завших, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргүүдийг өршөөлд хамруулаагүй. Мөн өмнө нь Өршөөл үзүүлэх хуульд хамрагдаад дахин гэмт хэрэг үйлдсэн бол өршөөлд хамааруулаагүй.

Хууль батлагдсантай холбогдуулан автомашины торгуультай холбогдуулан замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчсөн торгуулийг нэг удаа тэглэж байгаа нь ялгамжтай байдлыг бий болгож байна гэсэн. Тиймээс Зөрчлийн хуулийн тухайд авто замын торгуулийн шийтгэлийг аравдугаар сарын 1-ний дотор 50 хувийг төлсөн бол нэг удаа өршөөнө.

Мөн Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх хуулийг энэ оны аравдугаар сард УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр өргөн барихаар бэлтгэж байна. Энэ хуулийн агуулга нь зарим төрлийн зөрчилд сануулах урьдчилсан үе шаттай болж байгаа.

Мөн шүүхээс таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн хоригдлууд энэ хуульд хамрагдаж байна. Харин зорчих эрх нь хязгаарлагдсан бол байнга оршин суух хаягтай байхыг шаардаж байна. Зорчих эрхийг нь хязгаарласан тохиолдолд цахим бугуйвч зүүлгэнэ.  

Ингээд хорих ялаар шийтгүүлсэн 4175 хоригдлоос 160 хоригдол ялаас бүрэн чөлөөлөгдөж, 1130 хоригдлын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих, 180 орчим хоригдлын хорих ялаас хоёр жилийг хасаж, өсвөр насны 25 хүн, нийт 1800 орчим буюу нийт хоригдлын 46.4 хувь нь хамрагдана.

 

Түүнчлэн хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн 3682 ялтнаас өршөөлд хамруулахгүй гэмт хэрэг үйлдэж торгох ял шийтгүүлсэн 118, нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн зургаа, эрх хасах нэмэгдэл ял шийтгүүлсэн хоёр, нийт 126 ялтан байна. Мөн хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2500 орчим, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 160, хорих ялаас хугацаанаас нь өмнө суллаж хяналт тогтоосон 1200 гаруй, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан 160, нийт 4000 гаруй этгээд хамрагдана” гэлээ.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.