Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Ц.Эрдэнэбаяр: Дараа сард шатахууны үнэ дахин өсөх эсэх нь шийдэгдэнэ

Өнгөрөгч баасан гарагт АИ-92 зэрэг шатахууны үнэ литр тутамдаа 300 орчим төгрөгөөр өссөн талаар АМГТГ-аас мэдээлэл хийлээ.

Тэрээр “ Монгол Улсын хувьд шатахууны жижиглэн борлуулалтын үнэ гадаад зах зээл дэх газрын тосны үнэ, ам.долларын ханш, шатахууны хилийн үнээс шууд хамаардаг. Иймд шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдтэй хамтран өргөн хэрэглээний шатахуун болох АИ-92 шатахууны үнийг өсгөхгүй, тогтвортой байлгах талаар арга хэмжээ авсаар ирсэн билээ. Өнгөрсөн оны гуравдугаар сараас хилийн үнэ буурч, нийт гурван удаа шатахууны жижиглэнгийн үнийг төрөл тус бүрээс 380-570 төгрөгөөр бууруулсан.

Яг өртгийн хувьд литр шатахуун 1986 төгрөг дээр ирж байгаа. “Брент” газрын тосны үнэ 2020 оны зургадугаар сард 40.8 ам.доллар байсан бол 2021 оны долдугаар сард 75 орчим ам.долларт хүрсэн. Өөрөөр хэлбэ бараг нэг дахин өссөн. Харин шатахууны үнэ энэ хугацаанд 1450 гэдэг тогтмол үнэ дээр явж ирсэн.

Засгийн газар, АМГТГ-ын зүгээс 4-5 удаагийн давтамжтайгаар 450 орчим төгрөгийн үнийн бууралтыг хүчээр хийж байсан. Цар тахлын үед эдийн засаг хүнд байна, нийгмийн хариуцлагын хүрээнд үнийн өсөлтийг хийхгүй байгаач гэж импортлогч ААН-үүдээс хүссэн. Хэрэв үнэ өсгөвөл тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авна гэдэг албан тоот хүргүүлж ажилласан.

Бид 100 хувь газрын тосоо импортолж авдаг орон. Хоёрт, хүн амын 60 хувь нь вакцинаа хийлгэх хүртэл нийгмийн хариуцлагын хүрээнд үнэ өсгөхгүй байх бодлого барьж ирлээ. Энэ хүртэл барьж ирсэн ААН-үүддээ талархал илэрхийлмээр байгаа юм.

Төрөөс өнөөдрийн байдлаар онцгой байдлын албан татварын үнийг хөнгөлсөн байгаа. Цаашид нөөцийн хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. Найман сарын хилийн үнээс шалтгаалж шатахууны үнэ өсөх, буурах нь шийдэгднэ” гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.