Уншиж байна...
Өнөр хорооллын гудамжны авто замыг өнөөдөр шөнө 23:00 цагаас хаанаБНФУ өргөн бүрэлдэхүүнтэйгээр, өндөр ач холбогдол өгч СОР17 бага хуралд оролцохоо илэрхийллээЦөлжилтийг эдийн засгийн боломж болгох соргог ухаан Монголд хэрэгтэй байнаCOP17: Дэд хороодын ажлын уялдааг сайжруулж, эрчимжүүлэх үүрэг өглөө“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээИхэнх нутгаар хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллааХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Ухаарахуй, Урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэнгээр зочиллоо“Цахим шүүх 2.0” системийн хөгжүүлэлтийн явцтай танилцжээЗам, тээврийн яам, НҮБ‑ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа”-г хийж байнаХан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам баринаЗам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Олон Улсын Тээврийн Форумын сайд нарын зөвлөлийн хуралд оролцож байнаБОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: Төрийн үйлчилгээ иргэддээ илүү нээлттэй, ойр байх ёстой“NO BRAND” дэлгүүр Монголд нэвтрэх мастер франчайзын гэрээнд гарын үсэг зурлааУлсын нэгдүгээр төв эмнэлэг олон улсын стандарт ISO/IEC 27001:2022 нэвтрүүллээБизнес эрхлэх болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, хүнд суртлаас чөлөөлж ажиллахаа Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ
ЭМ-ийн сайд С.Энхболд, ЗТХ-ийн сайд Л.Халтар, Хотын дарга Д.Сумъяабазар нарыг огцруулах уу?

“Өвлийн хүйтэнд нялх биетэй эмэгтэйг тавчиктай нь” ачаад явснаас үүдэж тухайн үеийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байлаа. Иймд цар тахлаар нас барагсдын тоо 600-ыг давж, халдварын тохиолдол 120 давсан энэ үед Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хариуцлага хүлээх ёстой гэсэн байр суурийг иргэд цахим орчинд өрнүүлж байна. Мөн УИХ дахь АН-ын бүлгээс Засгийн газрыг огцруулахаар УИХ-ын гишүүдийн гарын үсэг цуглуулж эхэлснээ мэдэгдээд бүлгийн 13 гишүүн гарын үсэг зурсан тухайгаа өнөөдөр мэдээллээ.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, өргөдлөө өгөх талаар засгийн түвшинд ярилцсан гэнэ. Түүнтэй зэрэгцээд Замын-Үүдийн асуудлыг шийдэж чадаагүй Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар мөн хариуцлага хүлээх сурагтай. 

Өдрөөс өдөрт цар тахлын нөхцөлд байдалд хүндрэх тусам олон нийт, эрүүл мэндийн байгууллагын ажилчид Эрүүл мэндийн сайдаас хариуцлага нэхэж эхэллээ. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хамгийн эмзэг суудал нь Эрүүл мэндийн сайд С.Энхболд байгаа бөгөөд түүнийг томилоглсон цагаас эхлээд огцруулах тухай яригдаж байсан билээ.

Харин Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нь Монгол Улсын импортын тээврийг бүрэн гацаасан. Мөн нүүрс, төмрийн хүдрийн экспортыг тээвэр зогссоноос болж Монгол Улсын төсвийн орлого тасархад хүрсэн гэдэг шалтгаанаар огцруулах сурагтай. Ямар ч шалтгаантай бай Л.Халтар сайд цар тахлын энэ үед Монгол Улсын авто замын боомтуудын бэлэн байдал, ачаа тааваар, экспортын гол бүтээгдэхүүнүүд хилээр чөлөөлтэй нэвтэрч байх боломжийг бий болгож чадсангүй.

ХОТЫН ДАРГА Д.СУМЪЯАБАЗАР “ЭМНЭЛГИЙН ДАРГА” НАРЫГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛСНӨӨР ӨӨРӨӨ СУГАРЧ ҮЛДЭХ ГЭЖ ОРОЛДОХ УУ?

Чингэлтэй дүүрэгт амьдардаг, Баянзүрх дүүргийн харьяалалтай иргэн Баянзүрх дүүргийн Энэрэл эмнэлгийн үүдэнд амиа алдсан юм. Үг үйл явдалтай холбогдуулж Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар НЭМГ-ийн эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, “Энэрэл” эмнэлгийн дарга А.Амартүвшин, яаралтай тусламжийн 103 төвийн дарга Ц.Пүрэвдаш нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Гэвч төрийн албаны дунд шатны, гурван эмнэлгийн даргыг ажлаас нь чөлөөлснөөр асуудлыг зүгээр өнгөрөөж болохгүй гэдгийг иргэд сошиалд тасралтгүй илэрхийлсээр байна.

Ерөнхийдөө тухайн нас барсан иргэн коронавирусын халдвар авсан ч бай үгүй ч бай эмнэлгийн гадна нас барсан нь манай улсын эрүүл мэндийн салбар сөхөрснийг илтгэж байгаа юм. Тэгэхээр нийслэлийн эрүүл мэндийн асуудлыг хариуцаж, бодлогын шийдвэрийг гаргаж байх учиртай УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Д.СУМЪЯАБАЗАР одоо хаана юу? хийж явна вэ?

Угаасаа Д.Сумъяабазар дунд шатны төрийн албан хаагчдыг ажлаас нь чөлөөлж өөрөө үлддэг. Тодруулбал У.Хүрэлсүхийн Засгийн газар дөнгөж төрсөн эхийн асуудлаас үүдэж огцрох шийдвэр гаргахад иргэд жагсаж байсан бөгөөд тэр үед УОК-ын дарга Я.Содбаатар, хотын дарга  Д.Сумъяабазарыг огцрохыг шаардсан байдаг. Гэвч Хотын дарга Д.Сумъяабазар “эмнэлгийн дарга” нарыг ажлаас нь чөлөөлснөөр өөрөө сугарч үлдэж байсан. Яг энэ тохиолдол дахин БЗД-ийн эмнэлгийн үйл явдал дээр давтагдах гээд байна. Тиймээс нийслэлийн иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалж чадаагүй ХОТЫН ДАРГА, Засгийн газрын сайд нартай хамт хариуцлага хүлээх ёстой.

Одоогоор Засгийн газраас Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтар нарыг огцруулах тухай хэвлэлээр бичиж байна. Үүн дээр нэмээд Соёлын сайд Ч.Номин, Хотын дарга Д.Сумъяабазар нарт хариуцлага тооцож, огцруулна гэдэг мэдээлэл байна. Засгийн газар энэ долоо хоногийн Лхагва гаригт хуралдаж, шийдвэр гаргана гэсэн мэдээлэл бий.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.