Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Замын-үүд сумын засаг дарга Б.Анхбаяр тэргүүтэй долоон хүнийг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр баривчилжээ

Замын –Үүд боомтод иргэд, аж ахуйн нэгжийн ачаа бараа бөөгнөрч байгаа асуудал нь албан тушаалтнуудын ашиг сонирхлын асуудалтай холбоотой хэмээн Засгийн газраас мэдэгдэж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын баг  Замын-Үүдэд ажиллаж байна. Улмаар ХЗДХ-н сайд Х.Нямбаатар Замын-Үүд боомтод “үүрлэсэн” авлигын сүлжээтэй Засгийн газар тэмцэж эхэллээ хэмээн мэдэгдсэн юм. 

Улмаар албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх шалтгаанаар Замын-үүд сумын засаг дарга Б.Анхбаярыг баривчилсан байна. Түүгээр зогсохгүй өөр зургаан албан тушаалтанд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж байгаа талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээллээ. Тодруулбал,

  • Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга Д.Зоригоо. Оронд нь Улаанбаатар хот дахь Гаалийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Отгонсүх ажиллана.
  • Хилийн 0108-р ангийн захирагч, хурандаа Б.Нямбат. Оронд нь В.Намхайнямбуу ажиллана.
  • АТҮТ-ийн Замын-Үүд дэх салбарын дарга А.Хатансайхан. Оронд нь Дорноговь аймгийн Авто тээврийн төвийн дарга н.Сүхбаатар ажиллана.
  • Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Цогбадрах. Оронд нь НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун ажиллана.
  • Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Замын-Үүд дэх сум дундын цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн дарга, цагдаагийн хошууч, н.Уранбаяр. Оронд нь ажиллах хүн тодорхой болоогүй байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.