Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
ЗГ, УОК-той хамтарч ажиллахгүй байгаа Д.Сумъяабазарт Ерөнхий сайд хариуцлага тооцох уу?

Цар тахлын энэ үед УОК, НОК хоёр бол адилхан л ачаалалтай ажиллаж байх учиртай. Гэтэл Нийслэлийн онцгой комисс Улсын комисстой хамтран ажиллахгүй байсаар өдийг хүрлээ. УОК нэг шийдвэр гаргахад НОК шийдвэрийг сөрдөг, эсвэл өөрчилдөг үзэгдэл ард иргэдийг төөрөгдүүлсээр...

Ерөнхийдөө комисс гэж том ярихаас илүүтэй НОК-ийн дарга, Хотын захирагч Д.Сумъяабазар Засгийн газар, УОК-той хамтарч ажиллахгүй байна гэх шүүмжлэл гарч байгаа. “COVID-19”-өөр хамгийн анхны хариуцлагыг хүлээж У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорсон. Тухайн үед УОК-ын дарга Я.Содбаатар, НОК-ын дарга Д.Сумъяабазар нарыг огцрохыг шаардаж байсан ч Д.Сумъяабазар "харъяа албаны дарга нарыг чөлөөлөөд өөрөө хариуцлагаас мултарсан" удаатай. 

Нийслэл бол өөрөө том айл. Тийм болохоор нийслэлийн оролцоогүйгээр УОК-ын ажил явахгүй. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотод цар тахал газар авсан энэ үед Хотын дарга Засгийн газар, УОЗ-той нягт хамтарч ажиллах учиртай.

Хэдэн сарын өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Нийслэлийн онцгой комиссын үйл ажиллагаатай танилцахаар очиход нь Хотын дарга Д.Сумъяабазар байгаагүй. Үүнд нь Ерөнхий сайд ихэд бухимдаж, улсын ерөнхий сайд ирж байхад НОК ингээд байж болохгүй. Нийслэлийн онцгой комиссыг цэгцлэх цаг болж гэж хэлээд гараад явсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний тэр үеийн бухимдал одоог хүртэл тайлагдаагүй бөгөөд тэр цагаас хойш хамтарч ажиллах ёстой хотын дарга Д.Сумъяабазар нь Ерөнхий сайд, Шадар сайдтай уулзалдахгүй байгаа сурагтай. 

Улмаар Ерөнхий сайд хотын даргад хариуцлага тооцох асуудлыг ярина гэсэн мэдээллүүд хэвлэлээр цацагдах болсон. Ер нь хотын дарга Д.Сумъяабазар хариуцлага хүлээж ажлаа өгөх болзлоо олон удаагийн увайгүй үйдлээрээ, хариуцлаггүй шийдвэрүүдээрээ хангачихсан. Зүй ёсоороо бол У.Хүрэлсүхийн Засгийн Газар биш Хотын дарга түрүүлж огцрох байсан гэдгийг өчнөөн олон хүн хэлж сануулаад байгаа.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.