Уншиж байна...
Манай улсад хувийн эрх зүйн хүрээнд дижитал хөрөнгийн эрх зүйн харилцааг зохицуулах шаардлага өндөр байнаТөрийн албаны тусгай шалгалт өнөөдөр улсын хэмжээнд эхэллээУлаанбаатарт +30 градус дулаан байнаЭзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмжийг сайжруулан үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг уриаллааШинэ Төв цэвэрлэхийн бүтээн байгуулалтад оролцсон бүх хүнд талархал илэрхийлжээ“Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо“Нээлттэй парламент” цэс И-Монголиа системд шинээр нэвтэрлээХөвсгөл аймгийн Түнэл суманд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байнаДоктор Б.Нямбаяр National Geographic Society-ийн “Wayfinder Award” шагнал хүртлээДолдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвҮндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байнаКанад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулнаӨнөөдөр ихэнх нутгаар халнаМИАТ ТӨХК 11 дэх удаагийн IOSA шалгалтад амжилттай шалгууллааЭнхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
Токио 2020: Олимпын наадмын үзэчдийн тоог дахин багасгах шийдвэр гаргажээ

Токиогийн Олимпын наадмыг зохион байгуулагчид цэнгэлдэх хүрээлэнд байх үзэгчдийн тоог 5 мянгаас хэтрүүлэхгүй байхаар төлөвлөж байгаа талаар “Кёодо" агентлаг мэдээлжээ.

Хэдийгээр өмнө нь Олимпын наадмыг үзэх  дотоодын үзэгчдийн тоог 10 мянга  байх бөгөөд наадмын үеэр спортын байгууламжуудын дүүргэлтийг 50 хувиас хэтрүүлэхгүй хэмээж байсан ч зохион байгуулагч орон коронавирусний эрсдэлт нөхцөл байдалд байгаа учраас дээрх шийдвэрийг гаргахаар болсон байна. 

Зохион байгуулагчдын зүгээс маргааш буюу долдугаар сарын 8-нд товлогдсон зохион байгуулагчдын таван талт уулзалтын дараа дээрх шийдвэрийг албан ёсоор танилцуулахаар төлөвлөжээ. Дээрх уулзалтад Японы засгийн газар, Токио хотын захиргаа, Олон улсын Олимпын хороо, Токиогийн Олимпын наадмыг зохион байгуулах хорооны төлөөлөгчид оролцох аж.

Сануулахад, Токио 2020 олимпын наадам 2020 оны долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ний хооронд болох ёстой байсан боловч коронавирусний цар тахлын улмаас нэг жилээр хойшилж байсан юм. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.