Уншиж байна...
Өнөөдрөөс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүйСоёмботой уулыг сэргээн буджээМанай улсад хувийн эрх зүйн хүрээнд дижитал хөрөнгийн эрх зүйн харилцааг зохицуулах шаардлага өндөр байнаТөрийн албаны тусгай шалгалт өнөөдөр улсын хэмжээнд эхэллээУлаанбаатарт +30 градус дулаан байнаЭзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмжийг сайжруулан үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг уриаллааШинэ Төв цэвэрлэхийн бүтээн байгуулалтад оролцсон бүх хүнд талархал илэрхийлжээ“Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо“Нээлттэй парламент” цэс И-Монголиа системд шинээр нэвтэрлээХөвсгөл аймгийн Түнэл суманд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байнаДоктор Б.Нямбаяр National Geographic Society-ийн “Wayfinder Award” шагнал хүртлээДолдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвҮндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байнаКанад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулнаӨнөөдөр ихэнх нутгаар хална
Ч.Болортуяа: Эмч нарын цалинг хоёр дахин нэмэх ТӨСӨВ БАЙХГҮЙ

Эмч, эмнэлгийн ажилтнууд цалингаа хоёр дахин нэмэгдүүлэх хүсэлтийг ЭМЯ, Засгийн газарт тавиад буй. Цалинг нэмэх боломж байгаа эсэхийг Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяагаас тодрууллаа. 

Тэрээр "Эрүүл мэндийн салбарын, улаан бүсэд ажиллаж байгаа 13 мянган ажилчдын нэг удаагийн урамшуулал 2 сая төгрөг, улаан бүсэд ажиллаагүй ч 1 сая төгрөгийг урамшуулал олгох төсвийн тодотголыг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан, хэлэлцэгдэж байна. Улаан бүсэд ажиллаж байгаа эмч нарын хувьд ЭМДСангийн шинэчилсэн өөрчлөлтөөр 50 хүртэлх хувиар цалингаа нэмэгдүүлэх боломжтой. Харин яг өнөөдөр эмч нарын цалинг 2 дахин нэмэх боломж 2021 онд байхгүй. Энэ шаардлагын дагуу 1,1 их наяд төгрөг хэрэгтэй. Тиймээс ЭМ-ийн сайд, холбогдох байгууллагууд эмч нартай уулзаж тодорхой хэмжээнд хамтран ажиллах боломжийн талаар ярилцсан талаар мэдээлсэн. Засгийн газар эмч нарын цалинг нэмэгдүүлэх чиглэлд ажиллах болно. Өчигдрөөс эхлэн эмч нар, ажилтнуудынхаа цалинг ЭМДСангаар дамжуулан тодорхой хэмжээнд нэмэх боломжтой талаараа зарим эмнэлгийг удирдлагууд мэдэгдсэн байсан" гэлээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.