Уншиж байна...
Өнөр хорооллын гудамжны авто замыг өнөөдөр шөнө 23:00 цагаас хаанаБНФУ өргөн бүрэлдэхүүнтэйгээр, өндөр ач холбогдол өгч СОР17 бага хуралд оролцохоо илэрхийллээЦөлжилтийг эдийн засгийн боломж болгох соргог ухаан Монголд хэрэгтэй байнаCOP17: Дэд хороодын ажлын уялдааг сайжруулж, эрчимжүүлэх үүрэг өглөө“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээИхэнх нутгаар хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллааХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Ухаарахуй, Урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэнгээр зочиллоо“Цахим шүүх 2.0” системийн хөгжүүлэлтийн явцтай танилцжээЗам, тээврийн яам, НҮБ‑ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа”-г хийж байнаХан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам баринаЗам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Олон Улсын Тээврийн Форумын сайд нарын зөвлөлийн хуралд оролцож байнаБОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: Төрийн үйлчилгээ иргэддээ илүү нээлттэй, ойр байх ёстой“NO BRAND” дэлгүүр Монголд нэвтрэх мастер франчайзын гэрээнд гарын үсэг зурлааУлсын нэгдүгээр төв эмнэлэг олон улсын стандарт ISO/IEC 27001:2022 нэвтрүүллээБизнес эрхлэх болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, хүнд суртлаас чөлөөлж ажиллахаа Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ
Т.Баярхүү: Долдугаар сарын 17-н гэхэд орон нутагт бүртгэгдэх халдварын тоо өдөртөө 1300-д хүрнэ гэсэн тооцоо гарсан

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү " ХӨСҮТ-өөс урдчилсан байдлаар орон нутагт дахь халдварын тоо нэмэгдэнэ гэсэн тооцоо гарсан. Тодруулбал, эмнэлэгт хэвтэлт 20 хуваарь, халдварын тоо өдөрт 1300-д хүрнэ гэж тооцоолсон байна хэмээн мэдээллээ.

Тэрээр үргэлжлүүлэн аялал зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан иргэд хот хооронд зорчихдоо вакцины хоёр дахь тундаа хамрагдаад 14-өөс дээш хоносон байх шаардлагатай. Мөн эрүүл мэндийн болон хүндэтгэх шалтгааны улмаас вакцин хийлгээгүй иргэд PCR болон түргэвчилсэн шинжилгээний хариуг үндэслэн шалган бүртгэх товчоодоор нэвтрүүлнэ. Үүн дээр нэг зүйл нэмэгдсэн. Хөдөө орон нутагт зорчиж байгаа өрхийн хүүхдүүүдээс шинжилгээ авна. Ингэхдээ нэг автомашинд зорчиж байгаа хүүхдүүдийн аль нэгээс нь/5-аас дээш насны/ түргэвчилсэн шинжилгээ авах бөгөөд PCR шинжилгээний хариу 72 цаг, түргэвчилсэн шинжилгээний хариу 48 цагийн хугацаанд хүчинтэй үйлчилнэ.

Орон нутагт халдварын тархалт нэмэгдэж, эмнэлгийн ачаалал нэмэгдэж байгаатай холбогдуулан 18 аймгийн 196 сум зургаан тосгон хязгаарлалт тогтоогоод байна. Энэ аймгуудаас долдугаар сарын 9-нд хөл хорио нь цуцлагдах 13 аймгийн 101 сум бий. Үлдсэн аймаг, сум нь үргэлжлүүлэн хөл хориотой байна. УОК-оос хязгаарлалт нь дуусаж байгаа аймгуудыг дахин хөл хорио тогтоохгүй байх чиглэл өгч байгаа. Мөн Өмнөговь, Дорноговь аймагт хатуу хөл хорио үргэлжилнэ.

Хязгаарлалт тогтоосон эсэхээс үл хамаарч орон нутагт байгаа амралт, жуулчны газруудтай аймаг, сумын онцгой комисс хариуцлагын гэрээ байгуулна. Амралт, жуулчны газраар үйлчлүүлэх бол нэг өрхийн хэмжээнд аль болох хүний тоог 5-аас дээш хэтрүүлэхгүй байхаар зохицуулах бол найз нөхөд, хамт олны хүрээнд амрагчид 5-аас хэтрэхгүй хүний бүрэлдэхүүнтэй байна. Ингэхдээ өөр аяллын багтай холилдохгүй амралтаа зохицуулахыг зөвлөж байна" хэмээн мэдээллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.