Уншиж байна...
Ерөнхий сайдын үгийн цөм - Мега төсөл“Ирээдүйн хотын иргэд” төслийн хүрээнд сурагчдыг төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцуулнаДотоод хэргийн их сургуулийг Сүхбаатарын одонгоор шагналааД.Цогтбаатар: Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг боловсруулах ажлын хэсэг шуурхай ажиллах шаардлагатайМорин хуур хөгжмийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд төрөөс бодлогын дэмжлэг үзүүлнэ"Эрдэнэс Тавантолгой"12 сая тонн нүүрс борлуулжээМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 032 дугаар ангид ажиллалааШинэ тойрог замын зөвлөх үйлчилгээний олон улсын нээлттэй тендерийг ирэх 7 хоногт зарланаДХИС-ийн захирал Пүрэвдоржийн Батбаатарт Бригадын генерал цол хүртээвИмарт Баянгол салбарт "Гал унтраах" тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулжээУИХ-ын чуулганд Ерөнхий сайд ирэх оны төсвийн талаар үг хэлнэБ.Тэгшбаяр: Энэ онд далд зогсоолыг барьж, ирэх хавар цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтыг хийнэАТГ: Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн гишүүдийн томилгоо, шийдвэр гаргалтад дүн шинжилгээ хийв"Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээУлаанбаатар метроны барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I шатны тендерийг зарлажээ
Г.Занданшатар: Энэ жилийн хаврын чуулган "хүний эрхийг хангах, хамгаалахад" ихээхэн ач холбогдол өгч ажиллаа

УИХ-ын хаврын ээлжит чуулган хаалтаа хийлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар хаврын чуулганыг хааж үг хэллээ.

Тэрбээр "Цар тахал улс орон иргэдийн амьдралд дэлхийн парламент хуралдаан чуулганаа өөрчилж дэг журмаа өөрчилсөн. Монгол Улсын Их хурлын хаврын ээлжит чуулган Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу анх удаа 75-аас дээш өдөр хуралдлаа. Үндсэндээ 83 өдөр чууллаа. Энэ удаагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар 462 асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. 162 хууль тогтоомж баталсан. Бие даасан 16 хууль, нэмэлт өөрчлөлт оруулах тухай 84 хууль, УИХ-ын 52 тогтоол баталлаа.
Хэдийгээр хуралдаанаар чуулганы танхимдаа хуралдаж чадаагүй ч цахим хуралдаандаа идэвхитэй оролцож, ачаалал ажилласан УИХ-ын гишүүддээ талархал илэрхийлье. 
Энэ удаагийн чуулган Хүний эрхийн асуудлыг нээлттэй ярьсан, түүнд анхаарсан чуулган боллоо.
Иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хилс хэргээр яллахгүй байх, эрүүдэн шүүлтийг таслан зогсоох чиглэлд зарим бодит эхлэл гарч эхэллээ. Цаашид идэвхтэй мөрдөгдөж буй 400 гаруй хуульд хүний эрхийн талаас үнэлгээ хийж, хэрвээ эдгээр хуульд ямар нэгэн байдлаар хүний эрхийг зөрчсөн зүйл, заалт байвал даруй өөрчлөн шинэчлэх нь Та бидний ирэх намрын чуулганы томоохон зорилт байх болно. Эхлүүлсэн ажлаа бид тууштай үргэлжлүүлнэ.
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцээд Улсын Их Хурал анх удаагаа тайлангийн мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоол баталлаа. Илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан гаргасан тогтоолд коронавируст халдвар (КОВИД-19)-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагааны явцад хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр Засгийн газарт тодорхой үүрэг, чиглэл өглөө.
УОК-оос хүний эрх, эрх чөлөөнд тодорхой хязгаарлалт хийх аливаа шийдвэр гаргахдаа ХЭҮК-ын санал зөвлөмжийг заавал авах, иргэдтэй хүнлэг бус харилцах, ялгаварлан гадуурхсан шинжтэй үйлдэл, шийдвэр гаргах, Монгол Улсын хуульд заасан иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхийг зөрчих аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой гэж Улсын Их Хурал үзэж байна. 
Түүнчлэн эрүүл мэндийн зөвлөмж, үйлчилгээ болон эмчилгээний арга, эм хэрэгслийн талаарх мэдээллийг тэгш хүртээмжтэй, ойлгомжтой байдлаар иргэдэд хүргэх, дархлаажуулалтад хамрагдсан эсэхээс үл хамаарч төрийн үйлчилгээ авах эрхийг нь бүрэн хангах, сурч боловсрох эрх нь зөрчигдөж буй сурагчдын сурлагын хоцрогдлыг чанар сайтай нөхөж олгох зэрэг арга хэмжээнүүд энэхүү тогтоолд тусгагдсан.
Хоёрдугаарт, энэ чуулган ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙГ АМИЛУУЛАХ, ЭРХ ЗҮЙН ХУВЬСГАЛ ХИЙХ эрхэм зорилгодоо томоохон алхам хийсэн чуулган боллоо. 
Улсын Их Хурал Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн баталсны үндсэн дээр 27 жилийн дараа нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн орчныг шинэчиллээ. Энэ бол Үндсэн хуульд нутгийн удирдлагыг боловсронгуй болгох талаар оруулсан нэмэлт, өөрчлөлтийг Улаанбаатар хотод бодит ажил болгон хэрэгжүүлэх, тулгараад байгаа түгжрэлээс эхлээд төвлөрлийг сааруулах хүртэлх бэрхшээлтэй олон асуудлыг шийдэх эрх зүйн томоохон шинэчлэл болсон гэж үзэж байна.
Хүн амын хэт төвлөрөл, эмх замбараагүй газар олголт, төлөвлөлтийг зөрчсөн барилгажилттай холбоотойгоор сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүртээмж хангалтгүй болж, айл өрх, орон сууц, аж ахуйн нэгж, байгууллагыг цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны тогтвортой эх үүсвэрээр хангах, замын түгжрэл, орчны бохирдлыг бууруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зайлшгүй шаардлага нийслэлд тулгараад байгаа билээ.
Тиймээс Улаанбаатар хотын хөгжлийн хийгээд хот төлөвлөлтийн бодлогыг шинээр тодорхойлох асуудлыг Улсын Их Хурлын түвшинд авч үзэж, шийдвэрлэх шаардлагатай гэж Нийслэл хотоос сонгогдсон гишүүд үзэж, тэдний санал болгосноор Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороог байгуулсан.
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд Улсын Их Хуралд өргөн баригдаж, хэлэлцэх эсэхийг шийдвэрлэн, Ажлын хэсгийг байгууллаа. Сонгодог парламентын засаглалаа бэхжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлсэн энэхүү хуулийг ирэх намрын чуулганаар хэлэлцэн батална.
Ингэснээр Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүрэг шинэ шатанд гарч, хариуцлага сахилга, ёс зүйн тогтолцоо төгөлдөржиж, нийгэмд шударга ёс тогтооход томоохон ахиц дэвшил гарна гэж үзэж байна. 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.