Уншиж байна...
Өнөөдрөөс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүйСоёмботой уулыг сэргээн буджээМанай улсад хувийн эрх зүйн хүрээнд дижитал хөрөнгийн эрх зүйн харилцааг зохицуулах шаардлага өндөр байнаТөрийн албаны тусгай шалгалт өнөөдөр улсын хэмжээнд эхэллээУлаанбаатарт +30 градус дулаан байнаЭзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмжийг сайжруулан үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг уриаллааШинэ Төв цэвэрлэхийн бүтээн байгуулалтад оролцсон бүх хүнд талархал илэрхийлжээ“Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо“Нээлттэй парламент” цэс И-Монголиа системд шинээр нэвтэрлээХөвсгөл аймгийн Түнэл суманд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байнаДоктор Б.Нямбаяр National Geographic Society-ийн “Wayfinder Award” шагнал хүртлээДолдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвҮндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байнаКанад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулнаӨнөөдөр ихэнх нутгаар хална
Эмч, эмнэлгийн ажилтнуудын эрх ашиг, нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг байгуулна

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай, Эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, Эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Байнгын хорооны дарга М.Оюунчимэг төсвийн тодотгол болон цаг үеийн байдалтай холбогдуулан Нийгмийн бодлогын байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж, чуулганы завсарлагын хугацаанд зайлшгүй ажиллах шаардлага үүсэж буйг хуралдааны эхэнд танилцууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бейсен ажлын хэсэгт орж ажиллах хүсэлт гаргасныг Байнгын хорооны дарга дэмжиж, бүрэлдэхүүнд оруулахаар тогтов. УИХ-ын  дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн С.Ганбаатар нар эмч, эмнэлгийн ажилтнуудын эрх ашиг, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх чухал ажлын хэсэг байгуулагдаж буйг дэмжин ажиллахаа илэрхийлэв.

УИХ-ын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.11, 23.2.12 дахь заалт, 39 дүгээр зүйлийн 39.14 дэх хэсэг, 39.1.7 дахь заалтыг тус тус үндэслэн ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл хуралдаанд оролцсон гишүүдийн 73,3 хувийн саналаар баталсан.

Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, гишүүдээр Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, С.Чинзориг, Ц.Туваан, Ц.Сандаг-Очир, П.Анужин, Б.Бейсен, Ж.Чинбүрэн нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тогтлоо 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.