Уншиж байна...
Манай улсад хувийн эрх зүйн хүрээнд дижитал хөрөнгийн эрх зүйн харилцааг зохицуулах шаардлага өндөр байнаТөрийн албаны тусгай шалгалт өнөөдөр улсын хэмжээнд эхэллээУлаанбаатарт +30 градус дулаан байнаЭзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмжийг сайжруулан үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг уриаллааШинэ Төв цэвэрлэхийн бүтээн байгуулалтад оролцсон бүх хүнд талархал илэрхийлжээ“Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо“Нээлттэй парламент” цэс И-Монголиа системд шинээр нэвтэрлээХөвсгөл аймгийн Түнэл суманд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байнаДоктор Б.Нямбаяр National Geographic Society-ийн “Wayfinder Award” шагнал хүртлээДолдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвҮндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байнаКанад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулнаӨнөөдөр ихэнх нутгаар халнаМИАТ ТӨХК 11 дэх удаагийн IOSA шалгалтад амжилттай шалгууллааЭнхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2021 оны эхний хагас жилийн үйл ажиллагаа, үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ

ШШГЕГ-ын дарга, хурандаа Д.Загджав, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа С.Батбямба, Хууль тогтоомж, дотоод ажлын хэлтсийн дарга, хурандаа Ц.Очгэрэл нар 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу эхний хагас жилд хийж хэрэгжүүлсэн зарим ажлын талаар өнөөдөр /2021.07.08 / цахимаар мэдээлэл хийлээ.

Цахим хуралд харьяа анги, байгууллагын удирдлагууд оролцсон бөгөөд хурлыг нээн ШШГЕГ-ын дарга, хурандаа Д.Загджав үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ байгууллагын хэмжээнд эхний хагас жилд дэвшүүлсэн зорилт, гүйцэтгэлийн төлөвлөгөөний хүрээнд чиг үүргээ амжилттай хэрэгжүүлж ажилласныг онцлон дурдлаа.



“Иргэний болон захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны, эрүүгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны удирдлага, зохион байгуулалт, эрх зүйн орчныг боловсронгуй болгох” хуулийн төсөл боловсруулахаар төлөвлөж, “Ажлын хэсэг” байгуулагдаж, хуулийн төслийн боловсруулалт болон холбогдох судалгаа хийгдэж байгаа талаар танилцуулж, тус ажилд идэвхтэй оролцож, саналаа ирүүлэхийг хүсч байгаагаа илэрхийлэв.

Хурлын үеэр зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилтийн нөхцөл байдал, алба хаагчдад чиглэсэн хууль эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр хэрэгжүүлж буй ажил арга хэмжээ, байгууллагын чиг үүргийн хэрэгжилт болон мэргэжлийн үйл ажиллагааг цогц байдлаар дээшлүүлэх зорилгоор баталсан хөтөлбөрүүд, 100 жилийн ойг угтан зохион байгуулж буй ажлуудын талаарх мэдээллүүдийг нэгтгэн танилцуулж, холбогдох үүрэг чиглэлийг өглөө.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.