Уншиж байна...
Өнөр хорооллын гудамжны авто замыг өнөөдөр шөнө 23:00 цагаас хаанаБНФУ өргөн бүрэлдэхүүнтэйгээр, өндөр ач холбогдол өгч СОР17 бага хуралд оролцохоо илэрхийллээЦөлжилтийг эдийн засгийн боломж болгох соргог ухаан Монголд хэрэгтэй байнаCOP17: Дэд хороодын ажлын уялдааг сайжруулж, эрчимжүүлэх үүрэг өглөө“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээИхэнх нутгаар хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллааХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Ухаарахуй, Урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэнгээр зочиллоо“Цахим шүүх 2.0” системийн хөгжүүлэлтийн явцтай танилцжээЗам, тээврийн яам, НҮБ‑ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа”-г хийж байнаХан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам баринаЗам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Олон Улсын Тээврийн Форумын сайд нарын зөвлөлийн хуралд оролцож байнаБОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: Төрийн үйлчилгээ иргэддээ илүү нээлттэй, ойр байх ёстой“NO BRAND” дэлгүүр Монголд нэвтрэх мастер франчайзын гэрээнд гарын үсэг зурлааУлсын нэгдүгээр төв эмнэлэг олон улсын стандарт ISO/IEC 27001:2022 нэвтрүүллээБизнес эрхлэх болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, хүнд суртлаас чөлөөлж ажиллахаа Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ
Бинанс биржийн үйл ажиллагааг зарим улсад хоригложээ

Английн Санхүүгийн зохицуулагч байгууллагаас дэлхийн хамгийн томд тооцогддог Бинанс криптовалютын биржийн үйл ажиллагаа явуулахыг тус улсад хориглосон тухай мэдэгдэл -ийг өнгөрсөн зургадугаар сарын 26-ны өдөр цахим хуудаснаа нийтэлсэн байна. Уг мэдэгдэлд өндөр өгөөж амласан криптовалютын хөрөнгө оруулалтыг сурталчилсан аливаа үйл ажиллагаанаас болгоомжлохыг анхааруулжээ. Бинанс нь Англид үүсгэн байгуулагдаагүй ч тус улсын Санхүүгийн зохицуулагч байгууллагад мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх шаардлагад нийцээгүй учраас бүртгэгдээгүй байна.

Түүнчлэн дэлхийн бусад улс орны зохицуулагч байгууллагуудаас Бинансын талаар анхааруулга, мэдэгдлийг удаа дараа гаргасаар байна. Тухайлбал, Японы Санхүүгийн зохицуулагч байгууллагаас мэдэгдэл гаргаж, тус биржийг зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй талаар олон нийтэд анхааруулжээ. Мөн Германы Санхүүгийн зохицуулагч байгууллагаас Бинанстай холбоотой мэдэгдэл-дээ хөрөнгө оруулагчдад зориулсан танилцуулга гаргалгүйгээр дижитал токен гаргаж эрсдэлтэй нөхцөл байдлыг бий болгосон талаар мэдээлсэн бол Канад Улсын Онтариогийн Үнэт цаасны тухай хуульд нийцээгүйн улмаас тус бирж Онтариод үйл ажиллагаагаа зогсоосон байна. Үүнээс гадна тус биржийн охин компани болон “Бинанс холдингс” ХХК-ийг энэ оны тавдугаар сард АНУ-аас мөнгө угаасан байж болзошгүй, татвараас зайлсхийсэн зэрэг гэмт хэрэгт сэжиглэн шалгаж эхэлжээ. АНУ-ын “Chainalysis” буюу криптовалютын судалгаа шинжилгээ, мөрдөн шалгах үйлчилгээ үзүүлдэг байгууллагаас гэмт хэрэгтэй холбоотой хөрөнгө бусад биржээс илүү Бинансаар дамжсан тухай мэдээлсэн байна.

Иймд, Санхүүгийн зохицуулах хорооноос иргэд Та бүхнийг өндөр ашиг, үр өгөөж амласан криптовалют, виртуал хөрөнгөтэй холбоотой үйл ажиллагаанаас болгоомжилж, өөрийгөө эрсдэлээс хамгаалахыг анхааруулж, эдгээр үйл ажиллагаа нь өндөр эрсдэлтэй, үнийн савалгаа ихтэй, баталгаагүй болохыг дахин сануулж  байна.

 

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.