Уншиж байна...
Манай улсад хувийн эрх зүйн хүрээнд дижитал хөрөнгийн эрх зүйн харилцааг зохицуулах шаардлага өндөр байнаТөрийн албаны тусгай шалгалт өнөөдөр улсын хэмжээнд эхэллээУлаанбаатарт +30 градус дулаан байнаЭзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмжийг сайжруулан үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг уриаллааШинэ Төв цэвэрлэхийн бүтээн байгуулалтад оролцсон бүх хүнд талархал илэрхийлжээ“Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо“Нээлттэй парламент” цэс И-Монголиа системд шинээр нэвтэрлээХөвсгөл аймгийн Түнэл суманд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байнаДоктор Б.Нямбаяр National Geographic Society-ийн “Wayfinder Award” шагнал хүртлээДолдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвҮндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байнаКанад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулнаӨнөөдөр ихэнх нутгаар халнаМИАТ ТӨХК 11 дэх удаагийн IOSA шалгалтад амжилттай шалгууллааЭнхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
Г.Занданшатар: 20 дугаар зуун бол Монголчуудын бүтээн байгуулалт, сэргэн мандалт, хөгжил дэвшлийн зуун байлаа

Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн чуулган эхэллээ. Чуулганы хуралдааныг нээ УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлсэн бөгөөд Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг хамтатган тэмдэглэхээр шийдвэрлэсэн гэдгийг дуулгалаа. 

Тэрбээр “Та бид эх оронч тэмцэгч баатарлаг дээдсийн үр сад билээ. Чингис хааныхаа дэлхийн түүхэнд үлдээсэн өвөөр бид бахархдаг. Богд хаан, жанжин Д.Сүхбаатарын мохошгүй тэмцлийн үр дүнд Монгол орон сэргэн мандах шинэ замдаа орсон. 20 дугаар зуун бол Монголчуудын бүтээн байгуулалт, сэргэн мандалт, хөгжил дэвшлийн зуун байлаа. 

Нүүдэлчдийн төрт ёсыг 2200 оны тэртээ төв Азийн цээжинд анх цогцлоосон хүннүчүүд бидний өвөг дээдэс. Бадрах Монголын тулгар төрийг эмхлэн байгуулж, монгол гэрийн ханын шийрийг дэлгэн, тэлсэн агуу эзэн богд мянганы суут хүн Чингис хааны дэлхийн түүхэнд үлдээсэн өвөөр бид бахархдаг. Харийн дарлалыг сөрөн тэмцэж, тусгаар тогтнол, эрх чөлөөгөө байлдан олж, дэлхий ертөнцөд сэрсэн Монголыг тунхаглан зарласан Богд хаан, жанжин Д.Сүхбаатар тэргүүтэй эх орончдын эр зориг, ухаан мохошгүй тэмцлийн үр дүнд Монгол орон сэргэн мандах шинэ замдаа орсон. Хүн төрөлхтөнтэй нийлэн алхах үрийг тарьж, ургуулан цэцэглүүлж, НҮБ-ын тэнгэрт алтан соёмбот төрийн далбаагаа мандуулсан баатарлаг хөдөлмөрч ахмад үеийнхээ шандас шавхсан зүтгэл дуслуулсан хөлсний үнээр өнөөдөр бидний Монгол эх орон төвхнөсөн. Буурал түүхийн маань эдгээр гайхамшигт түүхээс 1921 оны Ардын хувьсгалаар эхэлсэн өнгөрсөн нэгэн зууныг онцгойлон авч үзэхийн учир шалтгааныг гурван хүчин зүйлээр тайлбарлана. Нэгдүгээрт, Монголчуудын сэргэн мандлын, хоёрдугаарт, тусгаар тогтнолын , гуравдугаарт, бүтээн байгуулалтын хөгжил дэвшлийн зуун байлаа.

13-р зууны эхээр бадран мандаж байсан Монголын эзэнт гүрэн бууран доройтож бусдын эрхшээлд 200 жилийн нүүрийн үзсэн Монгол төрийн хэргийг Манж чин гүрний төлөөний түшмэл эрхлэн шийдэж, сурах сургууль, эмнэлэггүй, эдийн засаг нь дарлагч улс гүрний түүхий эдийн хавсран нийлүүлэгч болсон үгээгүй, ядуу гаслант цаг үе ноёрхож байсныг түүх гэрчилнэ. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын үр дүнд олж авсан өөртөө засан товхинох эрхийг 1913 оны гурван улсын гэрээгээр хүчээр устгахыг оролдсон. Дахиад хоёр жилийн дараа буюу 1915 онд Хиагтын гэрээгээр бусдын эрхшээлд орж, автономит улс болгон хувиргасан. Улмаар Хятадын гамин, Оросын цагаантнууд нөмөрсөн гаслант үе ноёрхож байлаа. Эмгэнэлт түүхийн гашуун цаг үед жанжин Д.Сүхбаатараар удирдуулсан эх орончид харийн түрэмгийллээс чөлөөлж, эрх чөлөөний тэмцлээ эхлүүлсэн юм” гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.