Уншиж байна...
Манай улсад хувийн эрх зүйн хүрээнд дижитал хөрөнгийн эрх зүйн харилцааг зохицуулах шаардлага өндөр байнаТөрийн албаны тусгай шалгалт өнөөдөр улсын хэмжээнд эхэллээУлаанбаатарт +30 градус дулаан байнаЭзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмжийг сайжруулан үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг уриаллааШинэ Төв цэвэрлэхийн бүтээн байгуулалтад оролцсон бүх хүнд талархал илэрхийлжээ“Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо“Нээлттэй парламент” цэс И-Монголиа системд шинээр нэвтэрлээХөвсгөл аймгийн Түнэл суманд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байнаДоктор Б.Нямбаяр National Geographic Society-ийн “Wayfinder Award” шагнал хүртлээДолдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвҮндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байнаКанад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулнаӨнөөдөр ихэнх нутгаар халнаМИАТ ТӨХК 11 дэх удаагийн IOSA шалгалтад амжилттай шалгууллааЭнхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
Л.Оюун-Эрдэнэ: Эрүүл мэндийн сайд асан хүмүүсээ энэ салбарыг улс төрөөс ангид байлгана шүү

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ талбай дээр суулт зарлаад байсан эмч нарын төлөөллийг хүлээн авч уулзаж, Эрүүл мэндийн салбарын төсвийн тодотголын талаар мэдээлэл хийж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Төсвийн тодотголоор олгож буй эрүүл мэндийн салбар дахь 735 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтийг туйлын арвич хямгач, шаардлагатай гэсэн зүйлдээ зарцуулах нь чухал юм. Ирэх жил энэхүү мөнгөн дүнг төсөв "даахгүй" ч байж магадгүй. Эрүүл мэндийн салбарт гүйцэтгэлээрээ цалингаа нэмэх боломжтой болсон ч үүнийг бүрэн төгөлдөржүүлэхийг удирдлагуудад үүрэг болгож байна.

Эрүүл мэндийн салбарыг улс төрөөс ангид байлгана шүү. Цар тахлын энэ амаргүй үед улс төрийн асуудал байвал Ерөнхий сайдтай л ярь. Дөнгөн даган тэнцэж ядаж байгаа эрүүл мэндийн салбарт хийж талцуулж болохгүй. Өмнө нь вакцин дээр ийм асуудал үүссэн. Цаашид энэ байдал тасрахгүй бол би зохион байгуулж байгаа хүмүүсийг нэрийг хэлнэ шүү. Хуулийн байгууллагад шилжүүлнэ.  Цар тахалтай тэмцэх ажлыг цалгардуулах үйл ажиллагааг тангараг өргөсөн улс төрч хийх ёсгүй. Монгол Улсын Ерөнхий сайд нэг номерийн мэдээлэлтэй хүн. Хөшигний урд, ард юу болж байгааг мэдэж байгаа.

Эрүүл мэндийн сайд асан хүмүүст хандан хэлэхэд, хууль бус үйлдлээ таслан зогсоохыг эелдгээр сануулж байна. Цаашлаад үргэлжлүүлбэл ерөнхий сайдын гүйцэтгэх засаглалын эрх мэдлээ хэрэгжүүлэх болно. Надад хуулиар олгогдсон эрх мэдэл бий. Ард иргэдээ хамгаалахын төлөө ингэхээс өөр арга байхгүй. Бид эх орон, иргэдийнхээ өмнө өргөсөн тангарагтай хүмүүс" гэв.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.