Уншиж байна...
Өнөр хорооллын гудамжны авто замыг өнөөдөр шөнө 23:00 цагаас хаанаБНФУ өргөн бүрэлдэхүүнтэйгээр, өндөр ач холбогдол өгч СОР17 бага хуралд оролцохоо илэрхийллээЦөлжилтийг эдийн засгийн боломж болгох соргог ухаан Монголд хэрэгтэй байнаCOP17: Дэд хороодын ажлын уялдааг сайжруулж, эрчимжүүлэх үүрэг өглөө“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээИхэнх нутгаар хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллааХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Ухаарахуй, Урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэнгээр зочиллоо“Цахим шүүх 2.0” системийн хөгжүүлэлтийн явцтай танилцжээЗам, тээврийн яам, НҮБ‑ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа”-г хийж байнаХан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам баринаЗам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Олон Улсын Тээврийн Форумын сайд нарын зөвлөлийн хуралд оролцож байнаБОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: Төрийн үйлчилгээ иргэддээ илүү нээлттэй, ойр байх ёстой“NO BRAND” дэлгүүр Монголд нэвтрэх мастер франчайзын гэрээнд гарын үсэг зурлааУлсын нэгдүгээр төв эмнэлэг олон улсын стандарт ISO/IEC 27001:2022 нэвтрүүллээБизнес эрхлэх болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, хүнд суртлаас чөлөөлж ажиллахаа Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ
Эрээн-Улаанбаатар хооронд ачаа тээвэрлэх хөлс нэмэгдсэн нь Замын-Үүдэд ажилласан САЙДУУДААС болсон уу?

Энэ оны эхээр Эрээн-Улаанбаатар хооронд ачаа тээвэрлэх зардал 7000 юань байсан бол одоо 75,000 юаньд хүрсэн тухай сошиал орчинд иргэд мэдээлж байна. Үүнийг дагаад урд хөршөөс орж ирэх бараа таваарын үнэ нэмэгдэж байгаа.

Тэгвэл Эрээн-Улаанбаатар хоорондын ачааны хөлс нэмэгдэх шалтгаан нь улстөрчидтэй холбоотой гэнэ шүү. Тодруулбал Шадар сайд С.Амарсайхан Замын-үүдэд очиж, хоёр улсын хилээр нэвтрэх ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэх хэлэлцээр хийсэн. Гэвч Шадар сайдын хэлэлцээрийн дараа Замын-Үүд боомтод ачаа тээвэрлэх төлбөр 35,000 юань болсон байна.

Ийнхүү төд удалгүй Зам, тээврийн сайд С.Халтар Замын-Үүдэд “очоод” буцсаны дараа ачаа тээврийн 45,000 юаньд хүрсэн гэнэ.

Гэтэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 3-ны өдөр Замын-Үүдийн нөхцөл байдалтай танилцаж, ачаа тээврийг нэмэгдүүлэх, хилээр саадгүй нэвтрэх боломжийг хангах хугацаатай үүрэг даалгаврыг албаныханд өгөөд ирсэн. Гэвч Ерөнхий сайдыг явсны дараа ачаа тээврийн үнэ 60,000 юань болж өсчээ. Төд удалгүй Хууль зүйн сайд Х.Нямбаатарын толгойлсон Замын-Үүдийн цэвэрлэгээ өрнөсөн бөгөөд ингэснээр дээрх үнэ 75,000-80,000 юань болж нэмэгджээ.

Товчхондоо нэг дарга очоод буцсаны дараа ачаа тээвэрлэх үнэд өөрчлөлт орж байна гэсэн үг. Тэгэхээр Замын-Үүдэд ажилласан дарга нар асуудлыг шийдэж чадаагүйгээс гадна иргэдэд ирэх ачааллыг улам бүр нэмэгдүүлж байна. Тиймээс одоо дахин Замын-Үүд рүү зүглээсэй гэж хүсч байна.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.