Уншиж байна...
Манай улсад хувийн эрх зүйн хүрээнд дижитал хөрөнгийн эрх зүйн харилцааг зохицуулах шаардлага өндөр байнаТөрийн албаны тусгай шалгалт өнөөдөр улсын хэмжээнд эхэллээУлаанбаатарт +30 градус дулаан байнаЭзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмжийг сайжруулан үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг уриаллааШинэ Төв цэвэрлэхийн бүтээн байгуулалтад оролцсон бүх хүнд талархал илэрхийлжээ“Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо“Нээлттэй парламент” цэс И-Монголиа системд шинээр нэвтэрлээХөвсгөл аймгийн Түнэл суманд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байнаДоктор Б.Нямбаяр National Geographic Society-ийн “Wayfinder Award” шагнал хүртлээДолдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвҮндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байнаКанад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулнаӨнөөдөр ихэнх нутгаар халнаМИАТ ТӨХК 11 дэх удаагийн IOSA шалгалтад амжилттай шалгууллааЭнхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
13 аймгийн 101 сум зорчих хөдөлгөөнөө нээжээ

Амралтын өдрүүд эхлэж байгаатай холбоотойгоор энэ сарын 9-нөөс эхлэн 13 аймгийн 101 сум хязгаарлалтын дэглэмээ сулруулж, зорчих хөдөлгөөнөө нээжээ. Харин үлдсэн 11 аймгийн 100 суманд хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Аймаг орон нутаг руу ороход вакцины гэрчилгээтэй, коронавирусний халдвар авч эдгэсэн бол тухайн иргэнээс түргэвчилсэн шинжилгээ авахгүй юм. Харин вакцины хоёрдугаар тунд хамрагдаад 14 хоноогүй, эхний тунгаа авсан, вакцинд хамрагдаагүй бол тухайн иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авах юм байна. Орон нутгийн удирдлагууд хотоос иргэдийг нэвтрүүлэх өөр өөрийн гэсэн шаардлага тавиад байгаа юм.

Иймд хөдөө орон нутгаар аялах иргэд аймагт халдвар тараахгүй байхыг сануулж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөхийг шаардаж байгаа юм.

Засгийн газар, Улсын онцгой комиссоос экспорт, импортын зориулалт бүхий хилийн боомттой аймгуудад хязгаарлалтыг мөрдүүлэх нь зүйтэй гэсэн чиглэл өгсөн бөгөөд баяр наадмын амралтын өдрүүдэд Дорноговь, Өмгөговь аймаг руу зорчиход хязгаарлалтын дэглэм мөрдөж байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.