Архангай аймгийн Өндөр Улаан, Ихтамир сумын нутаг дэвсгэрт энэ оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 22 цагийн орчимд их хэмжээний хүчтэй аадар бороо орсны улмаас замын зорчих хэсгийн далан сэтэрч, эвдрэл гэмтэл үүссэнийг Архангай аймгийн Замын цагдаагийн тасгийн алба хаагчид, Архангай азза ТӨХК-тай хамтран засварлаж байна.
Тиймээс иргэд жолооч та бүхэн аюулгүй байдлаа ханган, анхаарал болгоомтой хөдөлгөөнд оролцохыг тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.