Уншиж байна...
Төрийн албаны тусгай шалгалт өнөөдөр улсын хэмжээнд эхэллээУлаанбаатарт +30 градус дулаан байнаЭзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмжийг сайжруулан үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг уриаллааШинэ Төв цэвэрлэхийн бүтээн байгуулалтад оролцсон бүх хүнд талархал илэрхийлжээ“Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо“Нээлттэй парламент” цэс И-Монголиа системд шинээр нэвтэрлээХөвсгөл аймгийн Түнэл суманд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байнаДоктор Б.Нямбаяр National Geographic Society-ийн “Wayfinder Award” шагнал хүртлээДолдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвҮндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байнаКанад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулнаӨнөөдөр ихэнх нутгаар халнаМИАТ ТӨХК 11 дэх удаагийн IOSA шалгалтад амжилттай шалгууллааЭнхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байнаПрокурорын байгууллагаас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нөлөөллийн арга хэмжээг эхлүүлжээ
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл нуур, Хатгал тосгон чиглэлийн сайруудад үер буусны улмаас техник хэрэгсэл урсах эрсдэлтэй хэвээр байна

Усархаг борооны улмаас зарим аймгийн нутагт үер бууж, зам давааны зорчих хэсэг эвдрэн автомашины хөдөлгөөнд саад учруулаад байна. 

Тухайлбал, Архангай аймгийн Өндөр Улаан, Ихтамир сумын нутагт долдугаар сарын 12-ны 22:00 цаг орчимд их хэмжээний хүчтэй аадар бороо орсон.

Үүний улмаас замын  зорчих хэсгийн далан сэтэрч, эвдрэл гэмтэл үүссэнийг Архангай АЗЗА ТӨХК өчигдөр засварлаж дуусган, зам давааг саадгүй болгосон талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлсэн байна.

Түүнчлэн их хэмжээний усархаг борооны улмаас Хөвсгөл аймгийн Мөрөн хотоос Хөвсгөл нуур, Хатгал тосгон чиглэлийн сайруудад үер бууж, техник хэрэгсэл урсах эрсдэлтэй хэвээр байгааг Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас сэрэмжлүүллээ. 

Иймд амрагчид анхаарал болгоомжтой байж мэргэжлийн байгууллагуудаас өгсөн заавар зөвлөмжийн дагуу хөдөлгөөнд оролцохыг  анхааруулж байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.