Уншиж байна...
Төрийн албаны тусгай шалгалт өнөөдөр улсын хэмжээнд эхэллээУлаанбаатарт +30 градус дулаан байнаЭзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмжийг сайжруулан үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг уриаллааШинэ Төв цэвэрлэхийн бүтээн байгуулалтад оролцсон бүх хүнд талархал илэрхийлжээ“Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо“Нээлттэй парламент” цэс И-Монголиа системд шинээр нэвтэрлээХөвсгөл аймгийн Түнэл суманд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байнаДоктор Б.Нямбаяр National Geographic Society-ийн “Wayfinder Award” шагнал хүртлээДолдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвҮндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байнаКанад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулнаӨнөөдөр ихэнх нутгаар халнаМИАТ ТӨХК 11 дэх удаагийн IOSA шалгалтад амжилттай шалгууллааЭнхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байнаПрокурорын байгууллагаас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нөлөөллийн арга хэмжээг эхлүүлжээ
С.Амарсайхан: Пост дээр хяналт тавьж байгаа алба хаагч чинь хүртэл хэн гэдэг хүн шуурхай штбат ажиллаж байгааг мэдэхгүй байна

Шадар сайд С.Амарсайхан болон холбогдох албаныхан Төв аймгийн Онцгой комиссын шуурхай штабын үйл ажиллагаа, бэлэн байдал, ажиллаж буй нөхцөл байдалд шалгалт хийжээ.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан Төв аймгийн шуурхай штбаыг амралтын байдлаа зогсоож бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллахыг хатуу санууллаа. 

Тэрээр "Пост дээр хяналт тавьж байгаа алба хаагч чинь хүртэл хэн гэдэг хүн шуурхай штбат ажиллаж байгаа талаар мэдээлэлгүй сууж байна. Албаны зохион байгуулалтгүй, энгийн жижүүрийн үүрэг гүйцэтгээд сууж байж болохгүй. Аймаг, орон нутгийн удирдлагууд нутаг дэвсгэртээ халдварын эрсдлийг бууруулах, иргэнийг эрсдэлгүй боломж нөхцөлөөр хангах, зөвлөмж зөвлөгөө өгч ажиллах ёстой. Ийм тархай бутархай, нүүдэлчин маягаар ажиллахгүй шүү. Яаралтай зохион байгуулалтаа сайжруулж, Шуурхай штабын үйл ажиллагааг жигдрүүл. Шаардлагатай зохион байгуулалт хийхгүй бол дараагийн арга хэмжээг авч, хариуцлага тооцно" хэмээн хатуухан үг хэлсэн юм.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.