Уншиж байна...
Манай улсад хувийн эрх зүйн хүрээнд дижитал хөрөнгийн эрх зүйн харилцааг зохицуулах шаардлага өндөр байнаТөрийн албаны тусгай шалгалт өнөөдөр улсын хэмжээнд эхэллээУлаанбаатарт +30 градус дулаан байнаЭзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмжийг сайжруулан үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг уриаллааШинэ Төв цэвэрлэхийн бүтээн байгуулалтад оролцсон бүх хүнд талархал илэрхийлжээ“Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо“Нээлттэй парламент” цэс И-Монголиа системд шинээр нэвтэрлээХөвсгөл аймгийн Түнэл суманд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байнаДоктор Б.Нямбаяр National Geographic Society-ийн “Wayfinder Award” шагнал хүртлээДолдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвҮндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байнаКанад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулнаӨнөөдөр ихэнх нутгаар халнаМИАТ ТӨХК 11 дэх удаагийн IOSA шалгалтад амжилттай шалгууллааЭнхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
ЭМЯ: БНХАУ-ын Эрүүл мэндийн байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний хороотой хамтран КОВИД-19 халдварын оношилгоо, эмчилгээний асуудлаарх цахим хурлыг зохион байгууллаа. Энэ удаагийн цахим хурал нь КОВИД-19 халдварын оношилгоо, эмчилгээнд гарсан ололт амжилт, ахиц дэвшил, халдварын тархвар зүй, вакцинжуулалт, вакцины дараах дархлаа тогтцын байдал зэрэг асуудлаар харилцан мэдээлэл, туршлага солилцох зорилготой байлаа.

Уг хуралд Эрүүл мэндийн сайдын зөвлөх болон ЭМЯ-ны холбогдох газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, ХӨСҮТ-ийн удирдлага, нөгөө талаас БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн хороо, Хятадын Өвчний хяналт, сэргийлэлтийн төв болон Бээжингийн Дитан эмнэлгийн удирдах албан тушаалтнууд оролцлоо.

Хурлын үеэр Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр Монгол Улс дахь КОВИД-19 халдварын нөхцөл байдал, хариу арга хэмжээ сэдвээр, Бээжингийн Дитан эмнэлгийн Дэд ерөнхийлөгч Др.Жиан Ронгмен КОВИД-19 халдварын оношилгоо, эмчилгээний асуудлууд сэдвээр, Хятадын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн Дархлаажуулалтын үндэсний хөтөлбөр хариуцсан Дэд профессор Др.Ву Дан КОВИД-19 вакцины дараах дархлаа тогтоц, практик асуудлууд сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлж, дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.

Хурлын явцад хуралд оролцогчид илтгэл презентацитай холбоотой болон өөрсдийн сонирхсон сэдвээр харилцан ярилцаж, асуулт, хариулт өрнөлөө. Цаашид хоёр улсын эрүүл мэндийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх тодорхой саналуудыг дэвшүүлснээр уулзалт амжилттай болж өндөрлөв.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.