Уншиж байна...
Өнөр хорооллын гудамжны авто замыг өнөөдөр шөнө 23:00 цагаас хаанаБНФУ өргөн бүрэлдэхүүнтэйгээр, өндөр ач холбогдол өгч СОР17 бага хуралд оролцохоо илэрхийллээЦөлжилтийг эдийн засгийн боломж болгох соргог ухаан Монголд хэрэгтэй байнаCOP17: Дэд хороодын ажлын уялдааг сайжруулж, эрчимжүүлэх үүрэг өглөө“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээИхэнх нутгаар хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллааХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Ухаарахуй, Урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэнгээр зочиллоо“Цахим шүүх 2.0” системийн хөгжүүлэлтийн явцтай танилцжээЗам, тээврийн яам, НҮБ‑ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа”-г хийж байнаХан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам баринаЗам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Олон Улсын Тээврийн Форумын сайд нарын зөвлөлийн хуралд оролцож байнаБОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: Төрийн үйлчилгээ иргэддээ илүү нээлттэй, ойр байх ёстой“NO BRAND” дэлгүүр Монголд нэвтрэх мастер франчайзын гэрээнд гарын үсэг зурлааУлсын нэгдүгээр төв эмнэлэг олон улсын стандарт ISO/IEC 27001:2022 нэвтрүүллээБизнес эрхлэх болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, хүнд суртлаас чөлөөлж ажиллахаа Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ
УИХ-ын гишүүдээс Д.Өнөрболор, Л.Энх-Амгалан, С.Амарсайхан нар хамгийн их хөрөнгөтэй

АТГ-аас төрийн өндөр албан тушаалтнуудын 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг нэгтгэн гаргажээ.

Энэ удаагийн ХОМ-т УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, С.Одонтуяа, Ц.Туваан, Ж.Эрдэнэбат нар хөрөнгө орлогоо мэдүүлээгүй байна

Харин УИХ-ын гишүүдээс хамгийн их хөрөнгөтэй Д.Өнөрболор, Л.Энх-Амгалан, С.Амарсайхан нар байна.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: Өнгөрсөн онд 401 сая, гэр бүл нь 88.5 сая төгрөгийн орлого олжээ. 12 нийтийн орон сууц, үйлчилгээний зориулалттай 5 барилга, гурван авто зогсоол, өвөлжөө, хаваржаа, хүлэмж гэх мэт 18.4 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 16 байгууламж эзэмшдэг байна. Мөн 392 сая төгрөгийн гурван авто машинтай. 1685 болон 2217м2 газраа 499 сая төгрөгийн үнэтэй гэж мэдүүлжээ.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: Өнгөрсөн онд 8.3 тэрбум, гэр бүл нь 281 мянган төгрөгийн орлого олсон гэж мэдүүлжээ.  Тэрбумаар үнэлэгдэх орон сууц барилга байгууламжтай. 1.6 тэрбумын үнэт эдлэл, 300 саяын тээврийн хэрэгсэл, 673 саяын хадгаламжтай, 100 саяын зээлтэй, 10.5 тэрбумын авлагатай хэмээн мэдүүлжээ.

Шадар сайд С.Амарсайхан: Шадар сайд өөрөө 1.8 тэрбум, гэр бүл нь 73 сая төгрөгийн орлого олжээ. Тэрээр 10.7 тэрбумаар үнэлэгдэх орон сууц үл хөдлөх хөрөнгөтэй, 202 саяын машинтай, 225 саяын үнэт эдлэлтэй, 100 саяын зээлтэй, 3 гаруй тэрбумын авлагатай хэмээн мэдүүлсэн байна.

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар 506 сая төгрөгийн орлого олсон бол гэр бүлийн гишүүд нь 85 сая төгрөгийн орлоготой байжээ. Мөн 1 тэрбум 175 сая төгрөгийн үнэ бүхий нийтийн орон сууц 1, зуслангийн байшин 1, үйлчилгээний зориулалттай 1 объекттой гэж мэдээлсэн байна.

Мал сүргийн тоогоор УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ тэрүүлж байна. Тэрбээр 2,100 толгой хонь, 407 адуутай болохоо мэдүүлжээ. 

Харин 15 гишүүн хурдан удмын адуутай болохоо мэдүүлсэн байна. Тэднээс хамгийн олон нь УИХ-ын гишүүн П.Анужин хурдан удмын 240 адуутай бол Ж.Бат-Эрдэнэ 60, Ш.Адьшаа 51 адуутай байна. 

УИХ-ын гишүүдийн дийлэнх нь Land-200, Lexus-570 унаж байна. 76 гишүүнээс гурав нь Mercedes Bens G-500-тай болохоо мэдүүлжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.