"Finding Nemo" анимейшин дэлхий нийтээр цацагдаж үзсэн хүн бүртээ таалагдаж байсан билээ. Гэвч үүнийг дагасан нэг сөрөг үр дүн гарсан нь Алиалагч загас(Clownfish)-ны тоо толгой 75%-аар буурч улмаар тэд далайд үзэгдэхээ больсон талаар биологичид мэдээллэж байжээ.
Учир нь "Немо"-г хүмүүс үзээд түүнийг тэжээхийг хүссэнээр загасчид далайгаас "Алиалагч загас"-ыг ихээр барьж зарж борлуулсан нь ийм үр дүнд хүргэсэн байна.