Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газраас урт цагааны үйлчилгээний төвд үйл ажиллагаа явуулж буй түрээслэгчидтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Урт цагаан төвд түрээсийн үйл ажиллагаа явуулж байгаа 200 гаруй түрээслэгчид байгаа юм. Эдгээр түрээслэгчид зохион байгуулалтанд орж үйлдвэрчний түр хороо байгуулан ажиллаж байгаа аж. Түр хороо бүх түрээслэгчдийг бүртгэлжүүлж албажуулсан байна. Ингээд түр хорооноос нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газартай хамтарч ажиллахаар болж өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж баталгаажууллаа. Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбатын ярьж байгаагаар төр хэлсэн ярьснаа хэрэгжүүлж түрээслэгчдийг ажлын байраар хангаад эхэлсэн бөгөөд цаашид урт цагаан шинэчлэгдэн баригдтал бүх түрээслэгчдийг түр ажлын байраар хангах юм байна.Харин урт цагаан баригдсан хойно түрээслэгчдийг эргүүлэн оруулна гэлээ. Мөн эхний ээлжинд нийслэлийн засаг захиргааны 4-р байранд 280м2 талбайг тохижуулжээ. Дээрхи талбайг иргэдэд түрээслэхдээ урт цагаан төвд түрээслэж байгаа үнээс хямд үнээр түрээслэхээс гадна хэн нэгэн зуучлагчгүй шууд түрээслэгчтэй нь гэрээлэх юм байна. Гэрээ байгуулсан түрээслэгчдийн хувьд харж хандаж байгаад баярлаж байгаагаа нийслэлийн удирдлагуудад уламжилж байсан юм. Мөн хэдхэн түрээслэгч нэртэй давхар түрээслэгчид хэл ам гаргаж байгааг ярьж байлаа. Төрөөс урт цагаан төвийг яаралтай газарт оруулж шинэчлэн барихгүй бол ашиглалтын шаардлага хангахгүй, нурж болзошгүй байдалтай байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.