Уншиж байна...
Төрийн албаны тусгай шалгалт өнөөдөр улсын хэмжээнд эхэллээУлаанбаатарт +30 градус дулаан байнаЭзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмжийг сайжруулан үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг уриаллааШинэ Төв цэвэрлэхийн бүтээн байгуулалтад оролцсон бүх хүнд талархал илэрхийлжээ“Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо“Нээлттэй парламент” цэс И-Монголиа системд шинээр нэвтэрлээХөвсгөл аймгийн Түнэл суманд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байнаДоктор Б.Нямбаяр National Geographic Society-ийн “Wayfinder Award” шагнал хүртлээДолдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвҮндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байнаКанад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулнаӨнөөдөр ихэнх нутгаар халнаМИАТ ТӨХК 11 дэх удаагийн IOSA шалгалтад амжилттай шалгууллааЭнхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байнаПрокурорын байгууллагаас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нөлөөллийн арга хэмжээг эхлүүлжээ
Л.Энх-Амгалан: Бид газар хулгайлаагүй харин хулгайлагдсан газрыг нь авч өгсөн

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрээр “Монгол Улсын Консерваторийн хашаанд БҮТ-ийг барихыг эсэргүүцэж байгаа түр хороо байгуулагдсан. Нэг зүйл хэлэхэд мэдээлэл маш дутуу байна. Учир нь одоогийн Консерваторийн удирдлагууд, УЗГ-н БШУЯ-тай бахйгуулсан гэрээний мэдээллийг сайн мэдэхгүй байна.   

Монгол Улсын Консерваторийг цаашдаа кампус хэлбэрээр хөгжүүлье гэсэн ерөнхий төлөвлөгөөнүүд хийгдсэн. Одоогийн Консерваторийн 650 хүүхдийн ашиглалтын хугацаа нь дууссан сургуулиудыг шинэээр барих, зориулалтын концертын, спортын заал барих, дотуур байрыг өргөтгөж, номын сан, багш нарын хөгжлийн төв баръя гэж ерөнхий макет хийгдсэн байгаа.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ нь батлагдаж, ажлууд явагдаж байгаа. Консерваторийн хулгайгдсан газрыг авчирсныг эсэргүүцэж өнөөдөр жагсаал хийж байна гэж би харж байна. Консеваторийн багш нарын орон сууц гэж баригдсан боловч 4-5 багш орсон. Энийгээ хулгайлагдсаныг мэдээгүй байсныг нь яам буцаад эзэмшилд нь авчирч байна. Та бүхний эсэргүүцээд буй газар дээр Монгол Улсын циркийн сургууль баригдах макеттай байсан. Циркийн сургууль Дашчойлин хийдийн газраа Монголын ахмад циркчдийн холбоо гэдэг хүнд алдсан. Тиймээс тэр газар циркийн сургууль барих тохиролцоонд хүрсэн. Янз бүрийн санаа зорилготой Консеваторийн өргөтгөлийг буруугаар өдөөн турхирсан гэж бид харж байна. Ямар ч байсан дундаасаа ажлын хэсэг гаргаад хуулийн хүрээнд тодотгоё гэсэн шийдэлд хүрлээ. Консерватор бол газрыг эзэмшигч, өмчлөгч биш. Боловсролын яам өмчлөгч нь. Яамны нэрийн өмнөөс 20-30 жилийн хугацаатай эзэмшдэг. Бусдад алдагдсан байсан 0.6 га газрыг нь буцаан авчраад дөнгөж 0.1 га газар дээр нь Боловсролын үнэлгээний төв, Боловсролын мэдээллийн төвийг барихаар төлөвлөж, улсын төсөвд суулгасан" гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.