Уншиж байна...
Төрийн албаны тусгай шалгалт өнөөдөр улсын хэмжээнд эхэллээУлаанбаатарт +30 градус дулаан байнаЭзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмжийг сайжруулан үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг уриаллааШинэ Төв цэвэрлэхийн бүтээн байгуулалтад оролцсон бүх хүнд талархал илэрхийлжээ“Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо“Нээлттэй парламент” цэс И-Монголиа системд шинээр нэвтэрлээХөвсгөл аймгийн Түнэл суманд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байнаДоктор Б.Нямбаяр National Geographic Society-ийн “Wayfinder Award” шагнал хүртлээДолдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвҮндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байнаКанад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулнаӨнөөдөр ихэнх нутгаар халнаМИАТ ТӨХК 11 дэх удаагийн IOSA шалгалтад амжилттай шалгууллааЭнхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байнаПрокурорын байгууллагаас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нөлөөллийн арга хэмжээг эхлүүлжээ
Дельта хувилбарын илрүүлэг, оношлуур үйлдвэрлэх чиглэлээр БНСУ-ын “К2LBIO” компанитай хамтран ажиллана

БНСУ-ын “К2LBIO” компанийн судлаач, мэргэжилтнүүд НЭМҮТ-ийн удирдлага, эрдэмтэд судлаачидтай хамтран ажиллах гэрээ байгуулжээ.

Ингэснээр Ковид-19 цар тахлын үед “К2LBIO” компани Монгол Улсад хийгдэж байгаа коронавируийн мутацын оношилгоо, эмчилгээг дэмжих, оношилгооны иж бүрдэл нийлүүлэх, түргэвчилсэн оношлуурын хамтарсан үйлдвэрлэл явуулах түүнчлэн нисэх онгоцны буудал, хил орчмын бүсэд CRDS буюу Ковид-19 шуурхай илрүүлэх системийг байгуулж үйл ажиллагааг нь жигдрүүлэх зорилгоор ажиллахаар болж байна.

Тухайлбал, тус компани хоёр цагийн дотор хариу нь гарах PCR шинжилгээний багцын үйлдвэрлэлийг эхлүүлэх, мөн мутацид орсон коронавирусийн дельта, альфа хувилбарыг илрүүлэхээр ажиллах боломжтой бөгөөд өөрийн технологио манай улсад үнэ төлбөргүй шилжүүлэн өгөх болно гэдгээ Эрүүл мэндийн сайдад илэрхийлсэн юм.

Коронавируст цар тахлын үед НЭМҮТ болон “K2LBIO” компани хамтран ажилласнаар монгол хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, эдийн засгийн нөхцөл байдлыг сэргээхэд чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтой гэж үзжээ.

 

Эх сурвалж: УОК-ын Шуурхай штаб

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.