Уншиж байна...
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орно
Х.Нямбаатар: Намайг ажил авахаас өмнөх бичлэг тарааж олон нийтийн бухимдал үүсгэж байгаад харамсаж байна

Цагдаагийн алба хаагчид иргэдийн биед халдаж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан.

Хүний эрхийг илтэд зөрчсөн дээрх үйлдэл нь нийгмийн бухимдлыг төрүүлж буй. 

Тэгвэл ийнхүү энэхүү бичлэг нь олон нийтийн анхаарлыг татахын зэрэгцээ улс төрийн хүрээнд ч нэлээд хөдөлгөөнд оруулж буй бололтой. Баасан гаригт уг асуудлаар  МАН-ын удирдлагууд хуралдсан гэх мэдээлэл бий. Улмаар Ерөнхий сайд  Л.Оюун-Эрдэнэ бичлэгтэй холбоотой асуудлыг түргэн шуурхай шалгаж, хуулийн хариуцлага хүлээлгэх үүргийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт өгсөн байна. 

Мөн бичлэг нь анхнаасаа улс төрийн зорилготой хэн нэгний албан тушаалыг  “онилсон” байх гэх яриа нь үнэний ортой байж болох юм. Учир нь Хуульзүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар бичлэгийн талаар цахимд мэдээлэхдээ... "Цагдаагийн байгууллагад-Хүний эрхийг дээдэлж, хүнлэг энэрэнгүй байх явдлыг нэн тэргүүнд тавьж ажиллахыг үүрэг болгосоор ирсэн. Намайг ажил авахаас өмнөх бичлэг тарааж олон нийтийн бухимдал үүсгэж байгаад харамсаж байна" гэжээ. 

Өөрөөр хэлбэл Хуульзүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар дээрх хэргээс үүдэж өөрөө хариуцлага хүлээхгүй гэсэндээ "намайг ажил авахаас өмнө" гэж тодотгож хэн нэгэнд буруу өгөхийг завдаж байна уу гэх хардалыг төрүүлж эхэллээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.