Уншиж байна...
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орно
Олимпын аварга, нэхмэлчин Том Дэйли: Би өөрийгөө ижил хүйстэн, олимпын аварга гэдгээ хэлэхдээ үнэхээр бахархалтай байна

Цахим орчинд нэхмэлчин тамирчин болох Их Британийн усанд үсрэлтийн тамирчин Том Дэйли олны анхаарлыг ихээр татаад байна. Ням гарагт зохион байгуулагдсан эмэгтэйчүүдийн усанд шумбалтын тэмцээнийг үзэж сонирхох үеэр Том Дейлигийн малгай нэхэж байгаа дүр зураг камерын дуранд өртсөн нь энэ юм. 

Тэрээр ямар ч тэмцээний үеэр гар урлалын багаж хэрэгслүүдээ авч явдаг бөгөөд хоббигоо хөгжүүлэхийн тулд Инстаграмд "Madewithlovebytomdaley" гэсэн хаяг нээж, гар урлалын бүтээлүүдээсээ олон нийттэй хуваалцдаг аж. Мөн тэрээр өөрийн бүтээлүүдээ худалдаж "Тархины хавдар" буяны байгууллагад 5787 фунт стерлинг хандивлаж байжээ.

Сонирхуулахад, Их Британийн усанд үсрэлтийн тамирчин Том Дэйли энэ жил дөрөв дэх олимпдоо оролцож байгаа бөгөөд 10 метрийн синхрон үсрэлтийн төрөлд хамтрагч Мэти Лигийн хамтаар анхны алтан медалиа хүртсэн юм.

Том Дэйли 2011 онд нуруундаа маш хүнд бэртэл авч, спортоо орхих шахсан ч тамирчин хүний тэвчээр хатуужлаар их спортдоо эргэн ирж, олимпын аварга болж чаджээ. Тэрээр өмнө нь олимпын ганцаарчилсан төрөлд 2008 онд 7-р байр, 2012 онд хүрэл медаль , 2016 онд 18-р байр хүртэж байсан бол синхронд 2008 онд 8-р байр, 2012 онд 4-р байр, 2016 онд хүрэл медаль хүртэж байсан юм.

 

 

Мөн тэрээр бэлгийн цөөнхүүдийн нэг. Тэрээр 2017 онд кино продюсер Дастин Ланс Блэктэй гэрлэсэн бөгөд одоо Робби хүүгийн хамт гурвуулаа амьдардаг. Түүнийг ялалт байгуулсны дараа Хятадын сэтгүүлч Дейлигээс гэр бүлийнх нь талаар асуухад “Энэ удаагийн олимп бол миний хувьд хамгийн гайхалтай, амьдралыг минь өөрчилсөн том аялал байлаа. Одоо нөхөр, хүү хоёр дээрээ очиж чанга тэврээд, ялалтын баяраа тэмдэглэхийг тэсэн ядан хүлээж байна. Тэднийгээ маш их санаж байна” хэмээн баяртайгаар хэлжээ.

Мөн “Би өөрийгөө ижил хүйстэн, олимпын аварга гэдгээ хэлэхдээ үнэхээр бахархалтай байна. Миний олимпын аварга болоод зогсож байгаа нь хүн хүсвэл юунд ч хүрч болохыг харуулж байгаа хэрэг” хэмээжээ. 

эх сурвалж: bbc.com, NHK, reuters

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.