Уншиж байна...
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орно
Л.Энх-Амгалан: 6 настнууд болон цэцэрлэгийн бүртгэлийг хэрхэн хийх талаарх мэдээллийг баасан гарагт өгнө

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаа хийж байна.

Тус хурлаас гаргасан шийдвэрийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан  мэдээлэл хийлээ. Тэрээр "Засгийн газрын хуралдаанд 2021-2022 оны хичээлийн шинэ жилийг эхлүүлэх мэдээлэл хийж, үүрэг даалгавар авлаа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд манай улс бусад орны адил сургуулиа хаасан. 2019-2020 оны хичээлийн жилд нийт хичээлийнхээ 47 хувьд хаалттай байсан. 2020-2021 оны хичээлийн жилд танхимаар хичээллэх 62-68 хувийн боломжоо бид алдсан. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд танхимаар хичээллэх боломжийнхоо 60 хувийг алдсан байна. 

Энэ нь олон эрсдэл дагууллаа.  Мөн 185 мянган хүүхэд хоцрогдолд орсон. Иймд бид ирэх сарын 1-нээс танхимын болон танхимын бус гэсэн хосолсон хэлбэрээр хичээлийг эхлүүлнэ. Учир нь ахлах ангийн хүүхдүүдийн олонх нь бүрэн тундаа хамрагдлаа. Гэвч халдвар авсан 5 хүний нэг нь хүүхэд байна. тэр дундаа 0-11 насны хүүхдүүдийн дунд халдвар авах явдал өндөр хэвээр байна. Цэцэрлэгүүдийг мөн танхимаар нээнэ. Сурагчид болон цэцэрлэгийн хүүхдүүд 5 хоног танхимаар, 5 хоног цахимаар эсэн хуваарийн дагуу хичээллэнэ.

Харин МСҮТ болон их дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 13-наас танхим болон цахим хосолсон хэлбэрээр явагдана. ЭЕШ-ыг энэ сарын 19-21-ний өдрүүдэд болно. 6 настнууд болон цэцэрлэгийн бүртгэлийг хэрхэн хийх талаарх мэдээллийг баасан гарагт болох хэвлэлийн хурлаар мэдээлнэ. 2-3 насны хүүхдүүдийг хэзээ элсүүлэх нь есдүгээр сарын сүүлээр тодорхой болно  

Манай хоёр хөрш оронд ч халдвар тархлаа. Эцэг эхчүүд төрийн байгууллагатай хамтран ажиллах зайлшгүй шаардлага үүслээ. Эрүүл мэндийн хүндэтгэх шалтгаантай хүүхдүүд цахимаар хичээллэх боломжоор бид хангана. Ямар хичээлийг цахимаар, ямар хичээлийг танхимаар заах вэ гэдгээ шийднэ.  Шилдэг, теле хичээлүүдийг цахим хичээл болгоно. Учир нь шилдэг багш нар бүх сургуульд хүрэлцэхгүй.                

Хүүхдүүдийн хичээлийн хоцрогдлыг нөхөхөд Засгийн газраас гурван тэрбум төгрөг зарцуулна. Гадаадад суралцдаг монгол оюутнуудаа тухайн улсад нь хичээлд нь хамруулах ажлыг манай яам ГХЯ-тай хамтран зохицуулахаар ажиллаж байна. Хүүхдүүдийн халууныг шалгах гэх мэт бэлтгэлийг хангах шаардлагатай. Энэ хичээлийн жилд танхимаар хичээллэхэд үдийн цай хөтөлбөр хэрэгжинэ" гэлээ.   

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.