Уншиж байна...
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орно
С.Амарсайхан: Шаардлагатай гэвэл ТӨР иргэдийнхээ бараа тааваарыг татах ажлыг хийнэ

Энэ оны эхээр Эрээн-Улаанбаатар хооронд ачаа тээвэрлэх зардал 7000 юань байсан бол одоо 75,000-100,000 юаньд хүрсэн тухай сошиал орчинд иргэд мэдээлж байна. Үүнийг дагаад урд хөршөөс орж ирэх бараа таваарын үнэ нэмэгдэж байгаа.

Тэгвэл Шадар сайд С.Амарсайхан Зам-Үүдэд ажиллаж төрийн албан хаагчидтай уулзах үеэрээ тээврийн зардлыг яаралтай буулгах, үнийн зохиомол хөөрөгдлийг зогсоох арга хэмжээ авахыг үүрэгдлээ.

Тэрбээр "Эрээн талд ачаа илгээгч хэсэг, манай талд ачаа хүлээн авагч хэсэг бүлэг бий. Хоорондоо үгсэж, зохион байгуулалттайгаар үнийн хөөрөгдлийг бий болгодог. Орон нутгийн хэмжээнд хил гаалийн орчимд албан бус үнэ тарифаар ачаа тээврийн үнийг хөөрөгддөг зохион байгуулалттай асуудал байна. Энэ асуудлыг хууль хяналт, мэргэжлийн болон орон нутгийн байгууллага хамтарч шийдвэрлэх хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар албан тарифаас өөрөөр нэмэгдэл тариф тооцдоггүй байх, дундын зуучлал байхгүй болохтой холбоотой бүх талын арга хэмжээг хоёр талаасаа авч хэрэгжүүлье гэдэг саналыг тавьж, зарим арга хэмжээ манай талаас авагдаж эхэлсэн. Энэ хүрээнд томоохон өөрчлөлтүүд хийгдэж байна. Эрээн талд ч энэ ажил хийгдэх шатандаа орсон гэж үзэж байгаа. Ачаа барааны үнийн хөөрөгдлийг багасгах, эргэлтийг нэмэгдүүлэх ажлыг хийнэ. Тээврийн компани, хилийн хяналтын байгууллага, орон нутгийн захиргаа хамтран үнэ тарифын зохиомол хөөрөгдөл үүсгэхгүй байх хариуцлагын асуудлаа маш яаралтай эцэслэж үйл ажиллагааг жигдрүүлэх ёстой. Хэрвээ богино хугацаанд энэ асуудал шийдэгдэхгүй бол заавал хэдэн тээврийн компаниудыг харж Засгийн газар суухгүй. Шаардлагатай гэвэл төрийн оролцоотой бид тээврийн хэрэгслүүдийг гаргаж, хэвийн горимд ортол нь татан авалтыг хийх ажил руу орно" гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.