Уншиж байна...
Өнөөдрөөс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүйСоёмботой уулыг сэргээн буджээМанай улсад хувийн эрх зүйн хүрээнд дижитал хөрөнгийн эрх зүйн харилцааг зохицуулах шаардлага өндөр байнаТөрийн албаны тусгай шалгалт өнөөдөр улсын хэмжээнд эхэллээУлаанбаатарт +30 градус дулаан байнаЭзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмжийг сайжруулан үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг уриаллааШинэ Төв цэвэрлэхийн бүтээн байгуулалтад оролцсон бүх хүнд талархал илэрхийлжээ“Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо“Нээлттэй парламент” цэс И-Монголиа системд шинээр нэвтэрлээХөвсгөл аймгийн Түнэл суманд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байнаДоктор Б.Нямбаяр National Geographic Society-ийн “Wayfinder Award” шагнал хүртлээДолдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвҮндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байнаКанад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулнаӨнөөдөр ихэнх нутгаар хална
Олимпын наадмаас медаль хүртсэн тамирчид дараах урамшууллыг хүртэнэ

Токио-2020 олимпоос Саейд Моллай мөнгөн медаль, МУГТ М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар нар хүрэл медаль хүртээд байна. Монгол улсын Засгийн газраас олимпын алтан медальтанд нэг удаа 120 сая, мөнгөн медальтанд 60 сая, хүрэл медальтанд 30 сая төгрөгийг тус тус олгодог ба сар бүр 4, 3, 2 сая төгрөгийн цалин урамшуулал тогтоодог.

2012 оны наймдугаар сард гарсан Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу тэдэнд сар бүр урамшуулал олгох учиртай. Тодруулбал олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн Саейд Моллайд сар бүр гурван сая төгрөгийн урамшуулал олгоно. Харин Олимпын наадмаас хүрэл медаль хүртсэн МУГТ М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар нарт хоёр сая төгрөгийн урамшууллыг сар бүр олгох юм.

Сонирхуулахад, дээрх тамирчид өмнө нь олимпоос медаль авч байгаагүй учир заасан урамшууллыг авах боловч бусад тамирчдад  урамшуулал олгохдоо амжилт гаргасан медаль тус бүрт нь өгдөг. Өөрөөр хэлбэл, тамирчин ДАШТ-ээс алтан медаль хүртээд 2 сая төгрөгийн урамшуулал авах эрхтэй болж, дараа нь Олимпын наадамд ялалт байгуулж алтан медаль хүртэн, 4 сая төгрөгийн урамшуулал авахаар болсон бол нийтдээ 6 сая төгрөгийн урамшууллыг насан туршдаа сар бүр авах боломж бүрдэж байгаа юм. 

Харин дэлхийн бусад улсын тамирчид хэр их хэмжээний мөнгөн шагнал хүртдэг болохыг сонирхоцгооё.

АНУ:

Алт: 37,500 доллар
Мөнгө: 22,500 доллар
Хүрэл: 15,000 доллар

Япон:

Алт: 45,000 доллар
Мөнгө: 18,000 доллар
Хүрэл: 9000 доллар

Сингапур:

Алт: 737,000 доллар
Мөнгө: 369,000 доллар
Хүрэл: 184,000 доллар

Казакстан:

Алт: 250,000 доллар
Мөнгө: 150,000 доллар
Хүрэл: 75,000 доллар

Малайз:

Алт: 236,000 доллар
Мөнгө: 71,000 доллар
Хүрэл: 24,000 доллар

Өмнөд Африк:

Алт: 37,000 доллар
Мөнгө: 19,000 доллар
Хүрэл: 7000 доллар

 

Канад:

Алт: 16,000 доллар
Мөнгө: 12,000 доллар
Хүрэл: 8000 доллар

Австрали:

Алт: 15,000 доллар
Мөнгө: 11,000 доллар
Хүрэл: 7000 доллар

Унгар:

Алт: 168,000 доллар
Мөнгө: 126,000 доллар

Хүрэл: 96,000 доллар

Бразил:

Алт: 49,000 доллар
Мөнгө: 29,000 доллар
Хүрэл: 20,000 доллар

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.